Америкийн кино жүжигчин, найруулагч, продюсер Роберт Де Ниро өдгөө 80 настай бөгөөд аав болсон талаараа ярилцлагадаа дурьдсан байна.

Тодруулбал, ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс
– Таны зургаан хүүхэд.. гэж асуух үеэр тэрбээр
– Долоо. Би саяхан хүүхэдтэй болсон” хэмээн ярьжээ.
Тэрбээр өмнөх харилцаануудаасаа зургаан хүүхэдтэйг нь олон нийт мэддэг. Харин долоо дахь хүүхдийнх нь ээжийг олон нийт одоогоор мэдэхгүй байгаа гэнэ.
Оскарын шагналт жүжигчин өөрийгөө сайн аав гэж боддоггүй талаараа ярилцлагынхаа үеэр мөн нэмж хэлсэн байна.
Роберт де Ниро бүл нэмсэн талаар мэдээллийг хэвлэлийн төлөөлөгч нь мөн баталсан юм.

