Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Л.Оюун-Эрдэнэ хэнийг “хэрэг дардаг” гэчихэв?
Папарацци

Л.Оюун-Эрдэнэ хэнийг “хэрэг дардаг” гэчихэв?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/11/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Том хулгай тойрсон асуудлаар Шүүх, Засаг хоёр үзэлцээд удаж байгаа билээ. Л.Оюун-Эрдэнэ ер нь шүүхтэй холбоотой олон юм ярьдаг. “Шүүхийг нүд цавчилгүй харна” гэж олон удаа хэлсэн. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл түүнийг “Шүүхэд халдлаа” гэж хэлэлцсэн. Түүнээс хойш ч тэрбээр хэд хэдэн удаа Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрхийллээ.
Чуулганы танхимд, өрөөндөө хэлсэн үгсүүд нь хэвлэл, цахим сүлжээгээр нэвтэрсэн. Бид ч зах зухаас нь мэдээлсэн. Хамгийн сүүлд уржигдар Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр нэлээд олон зүйлийг ярьжээ. Энэ нь Чингэлтэйн шүүх “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал асан Б.Ганхуягийг суллаад буцааж хорьсонтой холбоотой бололтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэр хуралдаан дээр “Шүүхийг шударга байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ. Ухрахгүй. Болохгүй бол Төв талбайд иргэдтэй жагсаж байгаад нэг талдаа гарна. Мишигийн Батсуурийг чөлөөлж чадаагүй Шүүхийн ерөнхий зөвлөл Засаг руу орох гээд байх хэрэггүй байгаа юм.
Ер нь шүүгчдийн авлигын асуудлыг шалгах ёстой. Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд шалгагдаж байна. Шүүгчдэд ч хамаатай. Шүүр ажиллагаанаас шүүгчид үлдэх ёсгүй” гэсэн байна.
Мөн тэрбээр “Эрдэнэтийн 49”-ийн хэрэг хэдэн жил болов. Цахим дээр бүх хэргийн процесс ил байх ёстой. Д.Мөнх-Эрдэнийн  сенсацийн ард Кёкүшюзан Д.Батбаярыг чөлөөлсөн. Энэ үнэн шүү. Үндсэн хууль дундуур Б.Ганхуягийг гаргана. Тэгснээ нийгэм шуугихаар буцааж хорино. Ийм Шүүхтэй байхад хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх юм бэ. Хэнийг хуураад байгаа юм бэ.
Ер нь бол хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү” гэж хэлжээ. Эндээс харвал Л.Оюун-Эрдэнийн энэ ярьсан зүйлүүд нь зөвхөн Шүүх рүү хандаад байгаа биш бололтой. Учир нь тэрбээр ярианыхаа төгсгөлд “Хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү” гэсэн байна.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ хэнийг “хэрэг дардаг” гэчихэв гэдэг сонин байна. Шүүх үү. Шүүхийн ерөнхий зөвлөл үү. Аль эсвэл хэн нэгэн албан тушаалтан уу?
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.