Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” уран сайхны кино ес дэх навчаа авч, АНУ-ын “Seattle Filmmaker Awards” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртжээ.
Монгол кино 46 жилийн дараа дэлхийн А зэрэглэлийн кино наадмаас энэ оны эхэнд шагнал хүртсэн. Тодруулбал, “Трио” уран сайхны кино 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагналыг хүртсэн явдал байлаа. Энэ шагналыг авахын тулд дэлхийн 100 гаруй улсын 5000 кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг уран бүтээлтэй тунаж үлдсэн байна.

