МИАТ ТӨХК Эх үрсийн баяр, сурагчдын зуны амралтыг тохиолдуулан гэр бүлээрээ зорчих тохиолдолд 0-16 насны хүүхдүүдэд нислэгийн тийз үнэгүй болголоо гэж мэдэгдсэн.
Тэгвэл уг хөнгөлөлтөд зөвхөн элэг бүтэн хүүхдүүд хамрагдах боломжтой гэж хариулжээ. Энэ талаар нэгэн иргэн “Ийм нэг мэдэгдлийн дагуу “МИАТ”-ын холбогдох дугаар луу нь залгаж асуутал уг хөнгөлөлтөнд зөвхөн аав ээжтэй хүүхэд хамрагдах юм гэнэ. Өнчин өрөөсөн эс бөгөөс эцэг эхийн аль нэг нь хүүхдээ асран хамгаалдаг бол тухайн хөнгөлөлтийг бодоод ч нэмэргүй юм байна.
Жишээ нь би насанд хүрсэн, хүрээгүй 2 хүүхэдтэйгээ тасалбар авлаа гэж бодоход
“Гэр бүл” гэдэг нь биш бөгөөд бага хүүхэд нь энэ хөнгөлөлтөнд хамрагдахгүй гэнээ.
Монголд хүүхдээ ганцаараа өсгөж байгаа ээж (аав) нар маш их байгаа л гээд байдаг. Эдгээр хүмүүсийн хүүхдүүд ч бусадтай адил тэгш боломжоор зорчих эрхтэй гэж би хувьдаа бодох юм.
3-н хүүхэдтэйгээ амьдардаг ээж байлаа гэж бодоход тэр бол гэр бүл биш юм байна тийм үү эрхэм “МИА”-тынхаан?
Үндэсний агаарын тээврийн томоохон компани нь ингэж хүүхдийг эцэг эхтэйгээр нь ялгах зүгээр үү?
Эсвэл наад рекламнаасаа “гэр бүл” гэсэн хуурамч үгээ авч хаяж “зөвхөн эцэг эхтэй хүүхэд хөнгөлөлттэй үнээр зорчино” болгоно уу.
Жич: Өөртөө итгэхгүй, “гэр бүл” гэсэн үгийг их багшийн тайлбараас харахад яалт ч үгүй л ” Хамт амьдардаг, цусан төрлийн хүмүүс…” гэжээ.

