Монголын хошин урлагийн Мөрөөдлийн театрын захирал, жүжигчин Г.Эрхэмбаярыг танихгүй мэдэхгүй хүн ховор.
Хоёр дахь амьдралаа өөрөөсөө 7 насаар дүү жүжигчин бүсгүйтэй эхлүүлсэн тэрээр энэ амьдралдаа дүүрэн жаргалтай яваагаа хаана ч зарладаг.
Өнөөдөр тэд том охиноо гадаадад сургахаар онгоцны буудлаас гаргаж өгчээ.
Сэтгэл нь хөдөлсөн Намуунаа цахим хуудаснаа “Бидний хайртай том охин, дүү нарынхаа том эгээ, өвөө эмээгийнхээ амин эрдэнэ Эгшиглэнхэн минь даль жигүүрээ дэлгэн, алс хол эрдэм сурахаар нислээ дээ. Ихийг сураад мөрөөдлөө биелүүлээд ирээрэй Чанга тэврэн үнсье” гэжээ.


