Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнд хэрэг нээх саналыг прокурор хэрхэв
Мэдээ

ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнд хэрэг нээх саналыг прокурор хэрхэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/15/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнд холбогдуулж хууль сахиулах байгууллагынхан хэрэг нээн шалгахаар болсон аж.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн юм байна. Бидний авсан мэдээллээр ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нь уг албан тушаалд томилогдсоноосоо хойш болон түүнээс өмнө хилийн 0119 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байхдаа өөртөө, бусдад давуу байдал олгосон гэх мэдээллийг хууль сахиулах бай гууллагынхан шалгасан гэнэ. Тодруулбал, хилийн цэргийн офицер, ахлагч нарт зориулсан “Хилчин”, “Харуул Алтай” хотхоны барилгыг бариулахдаа өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх аж ахуйн нэгжтэй туслан гүйцэтгэгчийн гэрээ бай гуулж, мөнгийг нь завшсан байж болзошгүй гэх үндэслэл бүхий мэдээлэл хууль сахиулах байгууллагынханд иржээ.

Мөн хүү Л.Түвшинбилэгийнхээ нэр дээр аж ахуйн нэгж байгуулан “Харуул Алтай” хотхоны ард талд, хилийн 0164 дүгээр ангийн биеийн тамирын талбайг татан буулгаж, хувийн сууцууд барьж борлуулсан хэмээн шалгасан юм байна. Эдгээрээс гадна “Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлж буй төслийн таван тэрбум төгрө гийн өртөгтэй тендерийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэх мэдээлэл хууль сахиулах бай гууллагынханд ирсэн гэнэ. Үүнийх нь дагуу хууль сахиулах байгууллагынхан шалгаад, үндэслэл бүхий мэдээлэл гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж үргэлжлүүлэн шалгахаар прокурорын байгууллагад саналаа хүргүүлсэн ч УЕПГ-ын Тусгай хяналтын хэлтсийн хяналтын прокурор нь гэмт хэргийн шинжгүй, харьяаллын бус гэх үндэслэлээр хэрэг нээхээс татгалзсан байна.
Хил хамгаалах байгууллагатай холбоотой өөр нэг мэдээллийг хүргэе. Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангид энэ сарын 5-нд хугацаат цэргийн албанд татагдсан 22 настай байлдагч Х цэргийн байрандаа нас баржээ. Энэ сарын 12-ны 05.50 цагт цэргүүдийг сэрээхэд байлдагч Х орноосоо боссон ч ухаан алдаж унан, эмнэлгийн тусламж авч чадаагүй гэнэ.

Тус аймаг дахь Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, талийгаач цэргийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээ хийхээр болжээ. Магадгүй ямар нэг суурь өвчтэй байсан хүнийг цэрэг татлагын комиссынхон тоогоо гүйцээхийн тулд үзлэгийг дутуу дулимаг хийснээр өвчнийг нь илрүүлэлгүй амиа алдсан байх магадлалтай аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.