2007 оноос “Амжилт” компаниа үүсгэн байгуулж 12 охин компани 200 гаруй ажилтантай Амжилт группийн ерөнхийлөгч Ж.Шижир ажилчдаа мөлжиж хөл дээрээ тогтжээ.
“Шарк танк” нэвтрүүлээс Тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан гэх тэрээр Амжилт 2.0 Сургуулийн цогц систем нь дэлхийн зах зээлд өрсөлдүүлнэ гэсэн том амбицтай түүний үнэн төрхийг ажилчид нь илчлэв.

Шижир ажилчддаа муу ханддаг гэдгийн энэ постоос харж болно.
“Том-Амжилт групп Хэдэн ч удаа орох гэсэн газраасаа больж сайхан боломжуудаа үгүй хийв дээ. Хэдэн ажилчдаа мал шиг ажиллуулж бусад газар шиг том биш гэж бүх зүйлсийг ажилчдаараа нугалуулна. Сэтгэл нэхэж амралтгүй зүтгүүлэх мөртлөө ажилчдынхаа цалинг өгөхгүй. Хүний өмнөөс амьдарч байгаа мэт хийлгэх зүтгүүлэх болохоор ах дүү шахуу цалингаа асуугаад залгахаар огт таньж мэдэхгүй болцон явж байх жишээний олон сараар цалин гацааж хүний санхүүгийн тогтвортой байдлыг үгүй хийчхээд болиод явсан хэдийнхээ цалинг өгөхгүй санаатай өөрийг нь бус хэдэн жаахан хүүхдийн бодоод хууль журмаар нь явахгүй байх тусам улам илэг барих шив. Угаас муу нэртэй газрын өөд нь татах гэж бүгд хичээж бараг бүх юмнаас татгалзаж хичээлээ одоо цалингаа авъя” гэжээ.
Ийм байр суурьтай ажилчид цөөнгүй байгаа аж. Бид энэ талаар цувралаар хүргэнэ

