Монголд хийлийн урлагийг илүүтэй таниулсан хүн бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг.
Хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүйгээр хэлднг тэрээр “Манай баячууд гэхдээ үнэхээр өлөн юмаа. Мөнгөтэй юм бол үр хүүхэддээ зарцуул л даа. Ингэж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бид нараар төлүүлэн барин хөгийн баяжаад яахын. Боломжтой байж өөрийнхөө хүүхдийн төлбөрийг өөрөө л төл л дөө. 5н жил ажиллаад тэглэгдэнэ мэглэгдэнэ гэж юугсэн ч үгийн даварчихсан . Хуваагаад дээгүүрээ хамаг л боломж бололцоо юу байна идэж уучхын. Сан ман байвал цөлөмчихнө.
Улсын цэцэрлэгийн хоол ундны мөнгө, ард иргэдийнх нь цалин гэж инээдтэй юм байгаашд энэ яригдаад байгаа мөнгөнийх нь хажууд бол.
Татвар даатгал аль алийг нь төлмөөргүй санагдаж байна. Тэрний оронд төлж байгаа тэр мөнгөө цуглуулж байгаад хүүхдүүдээ дагуулаад гадагшаа яваад зугаалаад ирмээр байна. Эд нарыг тэжээмээрүй байна.
Бид эх орондоо хүн шиг амьдармаар байна. Бидний карманаас гараа татчихдаг болоосой.
Улс төр сонирхдоггүй ч үнэхээр бухимдаад байна” гэлээ.

