Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа хань Буяндоржтойгоо ханилаад 25 жил болжээ. Гэр бүл болсны 25 жилийн ойдоо зориулж “Гэгээн хурим” нэртэй шинэ уран бүтээлээ гаргаж, өнөөдөр нийтэд цацахад бэлэн болжээ.

Энэ талаараа Т.Ариунаа “Ханьтайгаа ханилаад 25 жил болж байна. Хамтдаа босгосон бүтээлцсэн 25 жил. Гэр бүл зохиож буй залуу хосууддаа, ханилаад бидэн шигээ мөнгөн хурим, алтан хурим, очир хуримаа хийх гэж буй бүх хосууддаа баярын мэнд хүргэе ээ. Гэр бүлдээ ханьдаа талархаарай. Итгэл найдвар хайр гурав үлдэхэд хамгийн агуу нь хайр. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм. Бүх хосууддаа зориулав” гэж сэтгэлийн үгээ бичжээ.

