Л.Чинбат өчигдөр /2023.06.15/ Дорнод, Сүхбаатар аймгаас 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу ямар нэг зөвшөөрөлгүйгээр оруулахыг завдан багагүй асуудал үүссэн.

Үүссэн асуудалтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газар “ажил хийсэнгүй”.
Уг асуудлыг шийдэхэд удирдлагаар хангах ёстой Сэлэнгэ аймгийн засаг дарга Нацагдоржийн Лхагвадорж өдгөө хилийн чандад байгаа бөгөөд Л.Чинбатын үүсгэсэн үүссэн асуудалтай холбоотойгоор ямар нэг шийдвэр гаргаагүй байна.
Уг нь тэрбээр нутаг орондоо байсан бол өдийд Л.Чинбатын адууг албадан гаргах шийдвэр гаргах байлаа.
Гэвч тэгсэнгүй, хилийн чандад эхнэртэйгээ зугаалж байгааг албан бус эх сурвалж хэлж байна.

