Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх замд 110кВ-ын нийт 19 ширхэг тулгуур унажээ. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нийт 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байна.
Гэмтлийн шалтгааныг тогтоохоор үзлэгт явсан бригад 18:37 цагийн байдлаар нийт 19 тулгуур унасан болохыг тогтоосон ба цаашид нэмэгдэх магадлалтай гэжээ.
Шалтгааныг эцэслэн тогтоогоогүй, урьдчилсан байдлаар усархаг бороо орж, шуурснаас болсон гэсэн таамаглалтай байгаа аж.

