Дуучин Ноён Бондгор буюу Амарбаярыг танихгүй хүн бараг байхгүй. Түүнийг хүмүүнлэгийн элч дуучин гэж тодорхойлдог.
Ноён Бондгор хайртай эхнэртэй ч харин үр хүүхэдгүй. Залуу хүмүүс хүүхэдтэй болж л таараа гэсэн цаг нь болоогүй байгаа биздээ гэж ярих дуучин 20 жил хамт амьдарсан хайртай эхнэр Золзаяадаа төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр “Хүмүүсээ энэ АЙМАР ЭМЭГТЭЙГ өөрийг нь хартал шэйрлээд өгөөрөй. Надтай бага балчираасаа үерхэж ханилаад 20 жил болжээ өдөр бүр миний ууж идэх бүхий л зүйлд анхаарч, бэлдэж дандаа эрүүл зөв хооллуулж, өвдөж зовох бүрт маань адилхан шаналж, намайг сахина. Алдаа бүрийг минь өнгөрөөж амжилт болгоныг минь услаж ургуулж, урам өгнө. Ам муруйх төдийд дандаа буулт хийнэ, намайг амь шигээ хайрлаж эрхлүүлнэ дандаа дэмжиж хүч болно. Ийм л аймар хэтэрхий сайхан ханьдаа энэ хорвоод анхнаасаа л ганцхан надтай учраад миний л хань байхаар заяагдсан чамдаа мэндэлсэн өдрийн мэнд хүргэе. Энэ ертөнцийн хамгийн сайхан жаргалыг бэлэглэсэн чамдаа баярлалаа” гэж сэтгэлийн үгээ илэрхийлжээ.


