Охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг өөрийн эрхгүй татдаг жүжигчдийн нэг бол яах аргагүй М.Баярбат. Оюутан ахуй цагаасаа нэлээдгүй олон уран бүтээлийг туурвиад байсан тэрбээр “37-р точка” киноны Ялалтын дүрээр тэсрэлт хийж чадсан.
Гэсэн хэдий ч түүнийг продакшныхаа хамгийн даруу нь гэлцдэг. Ганц бие аавын амьдралаар амьдарч, хоёр хүүхдээ ганцаараа өсгөж байсан түүний амьдралд Аззаяа гэх нэгэн даруухан бүсгүй орж ирснээр дахин цэцэглэсэн хэмээн ярьдаг. Тэд 2021 оны хавар гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан бол тун удахгүй хуримын зар дуулгах шинжтэй. Учир нь саяхан тэрбээр найзынхаа хуримд оролцоод сүйт бүсгүйн цэцгийг шүүрч авсан байна.
Сүйт бүсгүйн цэцэг шидэх ёслол нь Франц улсаас үүдэлтэй. Олон зуун жилийн өмнө хуримын үеэр сүйт бүсгүйд хүрэх нь аз авчирдаг, тэр тусмаа түүний хуримын даашинз болон гивлүүрээс нэг хэсгийг салгаж авах нь үүнээс том азыг илэрхийлдэг байжээ.
Иймд тус цэцгийн баглааг шүүрч авснаар дараа хуримаа хийх хүнээр тодорч байгаа юм.