Л.Чинбат зөвшөөрөлгүй, хууль бусаар 300 гаруй адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт оруулж ирснийг төрийн албан хаагчид болон нутгийн иргэд эсэргүүцсэн бичлэг цахим орчинд цацагдаад удаж буй.
Адууг нь албадан гаргахыг шаардаж, эсэргүүцсэн малчдыг Л.Чинбат машинаараа хөөж байгаа бичлэгийг Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзориг олонд түгээсэн. Тэгвэл түүнийг яллагдагчаар татсан байна.
Тодруулбал, Б.Ганзоригийг “Гацуур” ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, “Гацуурт” ХХК-ийн захирлын нэр төрд халдаж, мөргөөгүй байхад мөргөсөн гэдэг худлаа мэдээллийг цахим орчинд тараасан гэх хоёр зүйл ангиар намайг яллагдагчаар татсан байна.