Нийслэлийн түгжээг шийдэхэд хувь нэмрээ оруулж байгаа цаг үеийн мэдрэмжтэй үйлчилгээний нэг нь скүүтер түрээсийн үйлчилгээ. Үүнийг хэрэгжүүлэгч нь Магнай трейдын босс Р.Ганзоригийн дунд хүү Дашням.
Хэдийгээр дэлхийн хөгжил дэвшлийг эх орондоо нутагшуулахаар ажиллаж байгаа маркетингийн баг нь үе үе асар бүдүүлэг алдаа гаргаж, хүний эрхийг зөрчдөг. Тухайлбал, өнөөдөр цахим орчинд нэг айл руу орж скүүтерийг авч байгаа бичлэг дэлгэв.
https://fb.watch/lO4gbHqUFm/?mibextid=jf9HGS
Хэдийгээр уг бичлэг дээрх эмэгтэй бүдүүлэг ааш гаргасан ч түүнийг нь олон нийтэд дэлгэхгүй байх, хүний эрхийг дээдэлдэг байсан бол ийм дээрэнгүй үйлдэл гаргаж, эрүүгийн хариуцлагад татагдахааргүй байв. Өөрөөр хэлбэл скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгч нь айлын гэрт шууд нэвтрэн орж, бичлэг хийн цахим орчинд тарааж байгаа нь хууль бус буюу нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх үйлдэл боллоо. Эрүүгийн хуулийн
“13.6 дугаар зүйл.Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох
1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
13.8 дугаар зүйл.Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах
1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Хэдийгээр энд хулгай, ойлголтын зөрүү байж болох ч хэн ч бусдын гэрт зөвшөөрөлгүй орж болохгүй. Нөгөө талаас гэрт нь ороод зөвшөөрөлгүй бичлэг хийж цахим орчинд байрлуулж байгаа нь өөрөө хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг бөгөөд энэ бол сэрэмжлүүлэг биш юм.
Хулгайлаад аваад явсан байлаа гэхэд цагдаагийн байгууллагатай хамтран энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байв.
Хэрвээ маркетинг сайтай, хүний эрхийн мэдрэмжтэй байсан бол Jet sharing Mongolia арай өөрөөр ажиллах байсан биз ээ. !!!
5 сэтгэгдэл
Та нар чинь солиороо юу. Хулгайч хүнд хүний эрх байхгүй. Эсвэл адилхан та нар хулгайч уу?
hulgaichdad hunii erh baihgui!!!
hunii erh yarimaar baival hunii yum hulgailj busdiin erhend haldahaa boli!!!
muusaim hulgaich, guilgachinguud
Tanaih john aytaihn ym survaljlaach 😂😂
ta hed joohon mal baihaa
Хулгайч үнэт зүйл үү…