Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татжээ
Папарацци

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/25/20231 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Филиппинээс “Шувуу” ажиллагаагаар баривчилж авчирсан, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Өдгөө түүнд холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурорууд хянаж, хавтаст хэрэгтэй нь танилцаж буй юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд баталсан Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн түүнийг буруутгаж буй билээ.
Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татаад байгаа аж.

Үүнийг нь нотлох нэг бус баримт бий гэнэ. Тодруулбал, Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан Бага тэнгэрийн ам дахь хороололд Т.Бадамжунайгийн охиных нь нэр дээр хоёр ч үл хөдлөх хөрөнгө байдаг бөгөөд түүнийг ямар замаар хэрхэн авсан талаараа тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн тэдгээр барилгыг битүүмжлэн улсад хураах санал хууль сахиулагчид гаргасан аж. Хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн асуудал юм. Түүнчлэн Т.Бадамжунайд Ц.Анандбазар 50 000 ам.долларын хахууль өгснийг нотлох баримт хууль сахиулагчдын гарт орсон аж. Эдгээр баримтад тулгуурлан Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татсан гэнэ.
Т.Бадамжунайд холбогдох хэрэгт Ц.Анандбазараас гадна “Альфа аcceт менежмент Монголиа” компанийн захирал, “Дарханы зам”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Буяннэмэхийг ч бас холбогдуулаад байгааг хэд хэдэн эх сурвалж батлав. Тайланд-Хонконг чиглэлийн онгоцонд террорист халдлага үйлдэх гэсэн этгээдийг таслан зогсоож, 216 хүний амийг аварсан хэмээн хэвлэлээр шуугьж байсан З.Буяннэмэх нь Т.Бадамжунайтай холбоотой бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын 6.3 сая ам.долларыг угаахад хамжигчаар оролцсон гэж буруутгагдаж байна. Уг мөнгөнөөс нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачлан бариулж эхэлсэн “Майдар” хот төслийн байршил руу авто зам тавьсан бөгөөд энэ мөнгө нь мөнөөх З.Буяннэмэхээр дамжсан баримтыг хууль сахиулагчид олж авсан гэдэг.

Ташрамд дурдахад, Т.Бадамжунайг баяр наадамд олны анхаарал хандсан үед батлан даалтад гаргасан нь олны анхаарлын төвд байна. Уг нь энэ сарын 5-нд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгах захирамж шүүгч гаргасан бөгөөд түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах шаардлагатай хэмээн хүсэлт гаргасан гэнэ. Шүүгч хүсэлтийг нь хянаж үзээп Т.Бадамжунайг энэ сарын 10-нд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч батлан даалтад гарсан аж.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

1 сэтгэгдэл

  1. зочин on 07/25/2023 11:20

    Анандбазар чинь хүчиндэх гэмт хэргээс мултардаг хүн ийм зэргийн хэргээс мултрах энүүхэнд биз.Бадамжунай ч тэр.Жинхэнэ авилгач жинхэнэ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүн сул орж ирсэн мөнгөө шууд цацаад гарч ирэх биз.Нээх тэглээ ингэлээ гэдэг тэгээд л дарагдаад алга болдог ш дээ.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.