Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026

    Улсын аварга О.Хангай манай дуранд

    07/25/2026

    “Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Хөтөл цемент шохой”-д ТӨХК-д эвдэрхий 1993 оны машиныг шинэ хэмээн 136 сая төгрөгөөр нийлүүлжээ
Мэдээ

“Хөтөл цемент шохой”-д ТӨХК-д эвдэрхий 1993 оны машиныг шинэ хэмээн 136 сая төгрөгөөр нийлүүлжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/31/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хуучин тээврийн хэрэгслийг шинэ хэмээн зардаг булхай манай улсад өрнөдөг байсныг олон нийт саяхнаас мэдэж, хэрхэн төсвийн мөнгийг хурган дарга нар иддэг болохыг ногоон автобусны хэргээс мэдэж авсан.
Тэгвэл үүн шиг хуучин машиныг шинэ гэж “Хөтөл цемент шохой”-д ТӨХК-д эвдэрхий 2005 оны машиныг шинэ хэмээн 100 сая төгрөгөөр тендергүй нийлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, төрийн байгууллага 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, ажил үйлчилгээнд заавал тендер зарладаг. Гэтэл түлш цэнэглэгч машиныг 100 000 000 сая төгрөгийн худалдан авалтыг ямар ч тендергүйгээр хийсэн. Шинэ гэх нэртэй уг хуучин машин нь даанч ажилд гарч амжилгүй эвдэрсээр байгаа. Тендергүйгээр эвдэрхий машиныг шинэ гэж худалдаж авсан, хүлээн авсан хүн нь будлианы эзэн Л.Наранбаатарын найз, “Хөтөл цемент шохой ТӨХК-ийн ерөнхий инженер бөгөөд үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Буян-Өлзий. Харин тэд энэхүү хууль бус үйлдлийнхээ төлөө АТГ-т шалгагдах нь битгий хэл гадаад улсад “зугаалсан”.

Тэгвэл тэдний мөнгө идсэн хэрэг нэгээр нэмэгдэж байна.

Тодруулбал, арлын дугаар нь зөрүүтэй 1993 оны машиныг 2023 оны машин гэж 136 000 000 төгрөгөөр нийлүүлжээ.

Шинэ гэх эвдэрхий техникийн бэлэн байдал муу ажилд гаргах боломжгүй тул зориулалтын бус машин краныг одоогоор ашиглаж байна. Авто баазын засварчид цоо шинэ 2023-оны машиныг нь ажилд оруулах гэж ажилласаар байгаа аж.

Уг нь машин авах тендерийг 2023 оны 02-р сарын 10-ны өдөр зарласан юм билээ. “Хөтөл цемент шохой ТӨХК өөрийн хөрөнгөөр 150 000 000 төгрөгөөр машин худалдан авахаар тендер зарласан бөгөөд Хазаарбат гэж нэг л хүн уг тендерт оролцсон байгаа юм. Харин гэрээний гүйцэтгэгч, нийлүүлэгчтэй байгуулсан гэрээг нээлттэй мэдээллийн санд байрлуулаагүйгээс үзэхэд Хазаарбат гэгч уг машиныг оруулж ирээгүй бололтой юм.
Өөрөөр хэлбэл зөвхөн нэг ТӨХК-д ийнхүү төсвийн мөнгийг үр ашиггүй үрэн таран хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг хоёр удаа гарлаа.
Харин ийм асуудал байгууллагад нь өрнөж байхад “Хөтөл цемент шохой ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар нь ч мэдэж байгаа ч мэдээгүй мэт царайлсаар байна.
Уг нь “Хөтөл цемент шохой ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар, Хөтөл цемент шохой ТӨХК-ийн ерөнхий инженер бөгөөд үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Буян-Өлзий нарыг ийнхүү авлига, албан тушаалын хэргээр АТГ шалгах үндэслэл үүссэн. Гэтэл ийнхүү удаа дараа төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй үрэн таран хийсээр байна. Бид энэ асуудлыг цувралаар хөндсөөр байх бөгөөд АТГ-д баримтуудыг хүлээлгэн өгч эргэн мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.