Үзмэрч засалч Л.Нямаагийн сүсэгтэн олондоо хүргэдэг зөвлөгөөнөөс уншигчдадаа хүргэж байна.
ЭЭЖИЙН АЧИЙГ ХАРИУЛАХ өдөр. Та бүхэн маань бүхийл бурхан болоочдыг төрөл тутамдаа дээд төрлийг олж түргэнээ бурханы хутагийг олох болтугай гэж ерөөл тавиарай. Хангалттай хайрлаж амжаагүй тэнгэрт байгаа бүх дотны хайртай хүмүүстээ зориулцгаая. Хүний үнэ цэнэ байхдаа биш байхгүйд мэдрэгдэж үгүйлэгддэг нь харамсмаар.
Энэ өдөр зул хүжээ өргөж маань уншиж өргөл мөргөл хийж ном уншуулж буян хийвээс хийсэн буян тань машид арвижин дэлгэрхийн билэгдэлтэй өдөр юм. Бид бүгдийн өргөсөн зулын гэрлийг бурхадын мэлмий хамгийн тvрvvнд хvлээн авч мэргэн оюундаа тунгаадаг байна. Та зул өргөхдөө олон бурхадад залбирахаас гадна эх болсон зургаан зvйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ. Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түргэн дуусгах болтуйгаа хэмээн зулыг өргөнөө. Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян та хураана. Энэ болоод хойд насны буян хэмжээлшгүй их юм. Та бүхэн бүхий л санаж бодсон зүйлээ даатган залбирч гадна дотны гай барцадгүй байж өвчин зовлонгүй эрүүл энх хэл аманд орохгүй ажил үйлсийн барцад саадгүй бүтэмжтэй байж хийморь сүлд лундаа цог золбоо нь бадарч эд буян, буян хишиг нь арвижин дэлгэрч санасан бүх үйл бүхэн номын ёсоор бүтэх болтугай. Та бүхэн маань даган баясаж буян хишгээ хураагаарай. Хязгааргүй их буян хураадаг арга бол бусдын буянд даган баясах явдал юм. Буяны үйлс тань дэлгэрэх болтугай. Бусаддаа түгээгээд өгөөрэй. “ ЧИНГИС ХААН ДАГИНАСЫН ЛУСЫН ӨРГӨӨ “
Үзмэрч Засалч Нямаа

