Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Хүчгүйдсэн ТАЗ эрх мэдлээ Аудитад булаалгаж, Аудитад өөрсдөө шалгуулж байна
Нийгэм

Хүчгүйдсэн ТАЗ эрх мэдлээ Аудитад булаалгаж, Аудитад өөрсдөө шалгуулж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/28/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн бүх албан хаагчтай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилготой Төрийн албаны зөвлөл гэж уг нь эрх мэдэлтэй, хүчтэй байгууллага байдаг байлаа. Гэвч сүүлийн үед уг байгууллага хүчгүй арслантай адил болсон юм. Учир нь тус байгууллага төрийн байгууллагын бүтэц орон тоонд санал өгдөг байсныг нь болиулсан. Одоо бүүр аудит хийх эрхийг нь болиулж бүр ч хүчгүй, билэгдлийн төдий байгууллага болоод байна.

ТАЗ сүртэй шалгалт хийдэг. Гэвч өөрсдөө хууль бус болохоор тэдний шалгалт тэр бүр үр дүнтэй болдоггүй гэдгийг төрийн албанд ажиллаж байгаа эх сурвалжууд хэлдэг.
Тухайлбал, Төрийн албаны зөвлөл өмнө нь байгууллагн бүтэц орон тоонд санал өгдөг байсныг хуулиар болиулсан. Харин энэ удаад аудит хийх эрхээ хасуулаад уг эрх мэдлийг нь аудитын байгууллагад шилжүүлсэн. Улмаар өнөөдөр аудитын байгууллагадаа шалгагдан “хөгөө чирж” байна.

Төрийн албаны зөвлөл ийнхүү хүчгүйдэж байгаа нь гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа зарим нь тэтгэвэрт гарах цаг дөхсөнтэй шууд холбоотой юм.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Б.Идэрчулуун, Ц.Амартөгс нарын гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ он дуусахтай зэрэгцэн дуусаж байгаа.


Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нар өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад оронд нь энэ оны хоёрдугаар сард ирсэн. Гэхдээ Л.Цэдэвсүрэнгийн (засгаас томилсон) тэтгэвэрт гарах нас өнгөрөөд хоёр жил болж байгаа болохоор өнөөдөр түүний энэ суудалдаа сууж байгаа нь “хууль бус” гэж үзэж болно.

Бараг бүрэлдэхүүнээрээ бүрэн эрх нь дуусч байгаа гэж хэлж болохоор ТАЗ-ийн дарга гишүүд буцах хүнд үнээ нийлэх хамаагүй гэж хууль, ёсыг уландаа гишгэж өнөөдөр Ам нь үдээтэй, үйлдэл нь хязгаартай байна.
Хамгийн эрсдэлтэй нь өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрх дуусахтай зэрэгцэн Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэх ажлын хэсэг гарсан нь ТАЗ-ийг улам хүчгүйдүүлэх эрсдэлтэй байна.

Иймд бид тус байгууллагад өрнөж байгаа будлиануудыг эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

 

Холбоотой нийтлэл: ТАЗ-ийн дарга, гишүүд хоёр газраас давхар цалин авч байна

https://www.tac.mn/article/146938

“Хуулийн хулгай”-гаар Төрийн албаны зөвлөл чадамжгүй болсон нэгэн жишэ

https://www.tac.mn/article/147060

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.