Энэ сарын 22-нд буюу өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ.
Хэт халалт үргэжилж байгаатай холбогдуулан Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн хөдөлгөөн ихсэж, голын усны ослын эрсдэл нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байх нь үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална. Гол, усны ойролцоо бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцаараар нь үлдээхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол гол, усанд орохгүй байх, зориулалтын бус хэрэгсэл ашиглахгүй байх, баталгаат гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна