Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»О.Амгаланбаатар: Хар тамхи хэрэглэвэл 5 жил, давтан бол 8 жилийн ял авдаг байхаар хуулийн төсөлд тусгалаа
Мэдээ

О.Амгаланбаатар: Хар тамхи хэрэглэвэл 5 жил, давтан бол 8 жилийн ял авдаг байхаар хуулийн төсөлд тусгалаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/29/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төсөл санаачилж буй талаараа мэдээллээ.

Тэрбээр “Би өнгөрсөн 6 сарын хугацаанд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төслийн судалгааг хийж, бэлэн болголоо. Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авах бичгээ өнөөдөр албан ёсоор явуулж байна. Нэг сарын дараа санал ирсний дараа УИХ-д өргөн барих учир цаг хугацааны хувьд Хаврын чуулган эхлэх үед өргөн барьж таарна.

Хар тамхи хадгалсан, тээвэрлэсэн, зохион байгуулсан хүмүүст тэнсэнгүй, өндөр ял оноох гэх зэргээр ялыг чангарууллаа. Албадан эмчилгээнд төрийн зардлаар биш ар гэрээс нь, өөрийнх нь зардлаар хамруулдаг байх гэх мэт заалтуудыг нэмсэн.

Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний нөхцөл байдал хурцадмал байдалтай болсон. Судалгаагаар нас нь залуужжээ. 23 жилийн өмнө гарсан хуулиар өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй болсон. Зөрчлийн хуулиар торгуулах болон баривчлуулах хариуцлага тооцож байна. Өнөөдрөөс 100 гаруй жилийн өмнө буюу 1911 онд Да хүрээ хар тамхинд нэрвэгдсэн түүх бий.

Гэтэл өнөөдөр хар тамхины эсрэг тухай хууль сул байна. Тодруулбал ял авч байгаа тохиолдолд зөвхөн “хадгалсан” гэдэг зүйл анги байна. Гэтэл угтаа хар тамхийг тээвэрлэсэн, нэвтрүүлсэн, зохион байгуулсан, өөгшүүлэн дэмжсэн алба хаагчид гэх мэт холбогдоно. Бидний залуу хойч үед хар тамхинд живэх юм бол Монгол Улсын ирээдүй үнэхээр бүрхэг болно. Хуулийн төсөлд хар тамхины наймаанд оролцсон хил гаалийн ажилтан, цагдаа гэх мэт төрийн албан хаагчдын ял хоёр дахин өндөр байхаар заасан. Мөн бусад ялыг нэмсэн. Хэрэглэгч нь зөвхөн зөрчлийн хуулиар биш эрүүгийн хуулиар шийтгэгдэж эхний удаад 5 жил, давтан бол 8 жилийн ял оноох, хадгалсан, тээвэрлэсэн, зохион байгуулсан хүмүүст тэнсэнгүй, өндөр ял оноох гэх зэргээр ялыг чангарууллаа. Албадан эмчилгээнд төрийн зардлаар биш ар гэрээс нь, өөрийнх нь зардлаар хамруулдаг байх гэх мэт заалтуудыг нэмсэн.

Энэ хууль чанга байснаар Монголын ирээдүй хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисоос аврагдана. Өмнө нь дамжин өнгөрдөг байсан бол үйлдвэрлэгч, хэрэглэгч улс болсон байна. Тэр дундаа дэлхий нийтэд хориотой, хамгийн аюултайг нь ч хэрэглэдэг болжээ. Тиймээс бид энэ талаарх судалгааг 6 сарын хугацаанд яаралтай хийж дуусгаад, Засгийн газраас санал авах хүсэлтээ өнөөдөр явуулж байна” гэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.