Бүсгүй хүн тэр тусмаа уран бүтээлч эмэгтэй хүн гоё сайхан байх нь зүй ёсны хэрэг. Энэ л жамаар төдийгөөс өдий хүртэл гоё сайхнаараа яваа эрхэм бол АЖ Ш.Чимэдцэеэ.
Наран мандах нутгаас төрсөн энэ бүсгүйд дуулахаас гадна олон авъяас бий. Жил бүрийн номын баярт өөрийн бүтээлтэй оролцдог тэрээр энэ удаагийн номын баярт цэнхэр торгон дээлээ өмсөж чимэг гоёлоо зүүж цэмцгэрхэн суугаа нь манай дуранд ийн өртжээ.



