Дуучин хүн өөрийн дуу хоолойгоор хөгжмийн долоон нотын хөглөсөн хөгжмийг торгомсогоор илэрхийлэхээр төрсөн гэлтэй. Тийм нэгэн нандин хоолой, авъяастай залуу бол дуучин, дуу зохиогч, продюсер Billy Bay буюу Б.Билгүүн юм.
Чимээгүйхэн хөдөлмөрлөх дуртай түүнийг урлагийнхан “хол явах” хүүхэд хэмээн ихэд үнэлдэг гэнэ шүү.


