Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн
Мэдээ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн

coolНийтэлсэн: cool10/27/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын сөргөлдөөн МАН-ыг муухай харагдуулж байгаа. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: “Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг олон нийт тал бүрээс харж байна. Энэ дундаа хуульчид, Үндсэн хууль судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол болон 10-р сарын 16, 17-ны өдрүүдийн чуулганы ирцийг нэгтгэн тооцсон нь Үндсэн хуулийн зөрчил хэмээн дүгнэлт гаргасан процессын талаар УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр тус хуралдаанд ажиглагчийн байр сууриар оролцоход цэцийн шийдвэр нь түрүүлээд гарчихсан түүнийгээ албажуулах гэж хуралдсан талаар эргэлзээ үүссэнээ хуваалцжээ. Уг нь парламент болон гүйцэтгэх эрх мэдлийн ялгаа заагийг харуулсан маргаан мэтгэлцээн өрнөж, хоёр эрх мэдлийн балансжуулах чиглэлээр цэц ажиллах байх гэсэн хүлээлттэй байсан хэдий ч нэг тал нь шийдвэрээ захиалчихсан, нөгөө тал нь хардалттай, харин гуравдагч байр суурь буюу хөндлөнгөөс оролцох ёстой цэц нь цаанаас өгөгдсөн шийдвэрийг биелүүлэх гэж ажиллаж буй мэт дүр зураг харагдсан талаар онцолжээ. Асуудлын хамгийн гол нь Засгийн газар биш парламент ард түмнээсээ сонгогддог бөгөөд УИХ-аас авсан мандатаараа Засгийн газар байгууллагддаг. Гэтэл парламентаасаа байгууллагддаг Засгийн газар нь парламентдаа “чи ингэж ажиллах ёстой” гэсэн хандлага гаргаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэдгийг хэллээ. Тухайлбал, УИХ-ын чуулганы 16, 17-ны өдрийн хуралдааны үйл ажиллагаанд Засгийн газар зохион байгуулалттайгаар хаалт тавьж, ирц бүрдүүлэхгүй бойкот хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл гэдгийг тодотгов. Өөрөөр хэлбэл аливаа парламент өөрсдөө бүрэн эрхийнхээ дагуу хуралдах ёстой байтал үүнд нь гүйцэтгэх эрх мэдэл нь хаалт хийсэн нь Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Үүнийг Үндсэн хуулийн цэц дээр ярих ёстой байтал хэн ч дурдаагүй гэлээ. Түүнчлэн, УИХ-ын байр суурийг илэрхийлэх ёстой, хамгаалах ёстой итгэмжлэгчдсэн төлөөлөгчдийг цэцээс гэрч болгочихсон нь шударга ёсны процессын хувьд маш ашиг сонирхлын зөрчилтэй гэжээ. Үндсэн хуулийн цэц бол эрх мэдэл хоорондын маргаан мөн үү гэдэг асуултад хариулж ажиллах ёстой. Харамсалтай нь Их суудлын хуралдаанаараа энэ асуултыг орхигдуулж ажилласан нь учир дутагдалтай байсныг шүүмжилж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хоёр өөр маргааныг нэгтгэн шийдсэн нь цэц өөрөө Үндсэн хуулийн хямрал руу оруулах сэжүүр гаргасныг ч дурджээ. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулсан 93-р тогтоол болон ирцтэй холбоотой асуудлыг нэг дүгнэлтээр шийдсэн. Уг нь нэг маргаан дээр цэц дүгнэлт гаргаж, харин нөгөөх дээр УИХ хүлээж авахгүй бол дахин хянах ёстой байсан ч нэгтгэж шийдвэрлэсэн нь цаашид УИХ шийдвэр гаргахад ойлгомжгүй байдал руу оруулчихлаа хэмээн дүгнэж байна гэлээ. Түүнчлэн, УИХ бол хууль тогтоох байгууллага. Үндсэн хуульт болон Үндсэн хуулийн биш байгууллагуудад бүрэн эрхээ хэрэгжүүлэх зохион байгуулалт журмыг тогтоож өгдөг гэсэн үг. Харин ҮХЦ бол хууль тогтоогчийн тогтоож өгсөн зохион байгуулалт журмаар ажилладаг байгууллага. Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэсэн суурь философийг хамгаалах байгууллага нь ҮХЦ байх ёстой. Гэтэл цэцийн гишүүн О.Мөнхсайханы үгэнд парламент болон ард түмэн засгийн эрх мэдлийн үндэс гэдэг суурь үзэл санааг үгүйсгэсэн нь ноцтой алдаа гэж тайлбарлалаа. О.Мөнхсайхан шиг Үндсэн хууль судлаач энэ дэс дарааллыг хамгийн сайн мэдэх хэдий ч ийм алдаа гаргасан нь нэг бол судалдсан академик түвшний мэдлэг нь өнгөц байна эсвэл мэдлэгээ үгүйсгэх хэмжээний дарамт шахалт байна” гэж үзэж буйгаа

улс төр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.