Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Харьцуулалт: “Бүсгүй” дууг хэн сайн амилуулсан бэ
Папарацци

Харьцуулалт: “Бүсгүй” дууг хэн сайн амилуулсан бэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол дууны урын санд эмэгтэй хүнийг магтан дуулсан дуу уран бүтээлүүд ихэнх хувийг эзэлдэг гэхэд хилсдэхгүй. Яруу найрагч, хөгжмийн зохиолч бүр сайхан эмэгтэйг магтан шүлэглэж, аялгуу зохиохыг хүсдэг нь нууц биш. Бүсгүйчүүдийг магтан дуулсан тэр олон уран бүтээлүүдийн дундаас тас.мн “Харьцуулалт” булан энэ удаа нэгэн дууг онцлож байна. Энэ бол “Хурд” хамтлагийн дуулж амьдруулсан “Бүсгүй” уран бүтээл юм.

Яруу найрагч, СГЗ Хайдавын Чилаажавын шүлэг, хөгжмийн зохиолч С.Ишхүүгийн аялгуугаар бүтсэн уг уран бүтээлийг хамгийн анх амилуулсан нь мэдээж “Хурд” хамтлаг юм. Тэд уг уран бүтээлийг “Мянган жилд ганц” цомогтоо багтаасан ба анх дуулагдсан цагаасаа өдийг хүртэл хүн бүрийн сонсч, даган дуулдаг “жинхэнэ хит” дуу болсон.

“Хурд” хамтлаг “Бүсгүй”

Аливаа нэг уран бүтээл шинэ залуу уран бүтээлчтэй уулзалдах хувьтай байдаг гэмээр. Дуу ч азтай, уран бүтээл ч азтай. Ийм аз завшаан “Voice of Mongolia” шоугаар танигдсан дуучин Э.Дашням юм. Тэрээр шоунд амжилттай оролцсоны “шанд” энэхүү хит дууг дуулах эрхтэй болсон ба уг дуунд шинэхэн “кино шиг” клип хийж үзэгч олонд “Бүсгүй” дууг дахин танилцуулсан.

“Хурд” хамтлаг, дуучин Э.Дашням “Бүсгүй”

“Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн “Бүсгүй” мелодрамм кино гарч үзэгч олныг “эморуулж”, өдөр шөнөгүй бүсгүйг амандаа аялах залуучуудыг бий болгов. Уг уран бүтээлийн гол дүрд жүжигчин С.Ариунбямба, Г.Ариунболор нар тоглосон юм. Болзооны кино хэмээн онцлогдож байсан уг киноны дуугаар мэдээж “Бүсгүй” дуу байх нь зүй ёсны хэрэг юм. Харин онцлох нэг зүйл нь уг дууг мэргэжлийн уран бүтээлч биш жүжигчин С.Ариунбямба, Хурд хамтлагийн дуучин Д.Төмөрцогтой хамтран дуулсан нь бас нэгэн сонин содон хувилбар байв. Удам залгасан жүжигчин тэрээр шаггүй дуучин гэдгээ үүгээр батлаад авсан.

Жүжигчин, МУГЖ С.Ариунбямба “Бүсгүй”

Энэхэн хорвоо дээр арга билгийн тэнцвэрийг хадгалж, тулах багана, хайлах эгшиглэн болж байдаг бүсгүй хүн гэдэг хайрын дээдийг амсах эрхтэй эмзэг цэцгийн дэлбээ билээ. Олон залуучуудын хайрт бүсгүйдээ зориулах сэтгэлийн илэрхийлэх болсон “Бүсгүй” уран бүтээлийг хэн сайн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.