Жүжигчин, найруулагч Ц.Хүсэлбаатар хөөрхөн бэр Гангамаадаа зориулж сэтгэлийн үгээ ийнхүү илэрхийллээ.
“Өнөөдөр охины минь төрсөн өдөр. Хүүгийн минь хань, хайртай охин үр минь, нандин хайрын бэлэг, эмээ өвөөгийн амин сүнс ачийн минь ээж, ухаалаг зөөлхөн охин минь чамдаа төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэе.
Гэрт минь гэгээ татуулан орж ирээд ‘БЭР’ гэх хүндэт нэрийн эзэн байж, хүүг минь жаргааж, зөв авч яваад аав нь хязгааргүй баярлаж явдаг шүү. Ийм сайхан үр төрүүлж өсгөсөн аав ээжид нь, ийм сайхан хүн болж төлөвшсөн охиндоо, мөн ийм охиныг бэр минь болгон илгээсэн хувь тавиланд, бурхад сахиусандаа залбиран талархдаг билээ.Эрүүл энх, элэг бүтэн байж, дүүрэн жаргаж яваарай охин минь” гэжээ.
