Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Улсын гарди Н.Өсөхбаярт допинг хэрэглүүлсэн асуудлаар гавьяат дасгалжуулагч цолтой этгээдийг шалгаж дуусжээ
Мэдээ

Улсын гарди Н.Өсөхбаярт допинг хэрэглүүлсэн асуудлаар гавьяат дасгалжуулагч цолтой этгээдийг шалгаж дуусжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/13/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардын хувьсгалын 104 жилийн ойн их баяр наадмын үзүүр бөх Онгон сумын харьяат Улсын гарди Н.Өсөхбаярын улсын гарди цолыг хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах тогтоол гаргаж өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхийлөгчид хүргүүлсэн Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны тогтоол Ерөнхий сайдын хэлсэн алдаатай үгний дараахан ил болсон.

Ерөнхийлөгчид тогтоол хэрхсэн нь одоогоор тодорхой биш байна. Энэ зуурт улсын гарди Н.Өсөхбаярын зүгээс өөрт нь допингийн төрлийн бодис хэрэглүүлсэн гэх багшийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан байна.

Энэ асуудлаар хүндийг өргөлтийн багш, гавьяат дасгалжуулагч хэргэмтэй этгээдэд хэрэг үүсгэж шалгалтын ажиллагаа явуулж дуусжээ. Нотлох баримтуудад шалгалтын ажиллагаа явуулахад Н.Өсөхбаярыг хорлосон байж болох нөхцөл байдал тогтоогдсон талаар эх сурвалж онцолж байна. Түүнд допингийн төрлийн бодис хэрэглүүлсэн гэх асуудалд буруутгагдаад буй гавьяат дасгалжуулагч өмнө нь допингийн төрлийн бодис хадгалсан, бусдад борлуулсан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрынханд баривчлагдаж байсан хүн юм. Түүнийг Монгол Улсад бүртгэлгүй эм худалдсан, хадгалсан гэх үндэслэлээр шалгаж байв. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Н.Өсөхбаяр эрхээ хамгаалахаар Үндэсний спортын арбитрт хандаад байгаа юм байна.

Н.Өсөхбаярын хувьд допингийн төрлийн бодисыг ямар нэгэн байдлаар биедээ оруулсан нь WADA буюу Дэлхийн допингийн эсрэг байгууллагын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Хэн нэгэн түүнийг хорлосон байлаа ч Н.Өсөхбаяр улсын гарди цолоо хураалгах аж. Харин Допингийн эсрэг үндэсний дүрэмд тусгаснаар хэрэглүүлсэн хэн нэгнийг илчлээд энэ нь нотлогдсон тохиолдолд шийтгэлээ хөнгөлүүлдэг юм байна. Өөрөөр хэлбэл допингийн төрлийн бодис санал болгож хэрэглүүлсэн этгээдийг зааж өгөөд бага шийтгэл авдаг жишиг бий.

Үүнээс үзэхэд Н.Өсөхбаяр барилдах эрхээ дөрвөн жил биш нэг жилийн хугацаагаар хасуулж, аймгийн хурц арслан /Улсын начин/ цолтой гарч ирэх боломжтой гэж харж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.