Бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчин, дэлхийн хошой аварга Н.Анужин амаржжээ.
Тэрбээр удаан хүлээсэн хөөрхөн охинтойгоо уулзсан талаараа сэтгэгдлээ хуваалцсан байна.
“Яг л зүүдэлж байгаа мэт итгэж өгөхгүй байна. Харах болгонд л хамаг юм нь хөөрхөн санагдаад унтаж чадахгүй ширтсээр л байна. Канад улсын эмнэлэг, эмч нарын ур чадвар үнэхээр сайн юм байна. Ээж, охин хоёр эсэн мэнд амаржаад авлаа. Охин үрийн минь амьдрал сайн сайхан бүхнээр бялхаж яваасай гэж ээж нь хүсье” хэмээнээ.
Шинэ амьдралын эхлэлд нь халуун баяр хүргэе

