Багш нарын төлөөлөл болж Улсын Их Хуралд сонгогдсон Ц. Мөнхтуяа олон нийтийн сүлжээнд хийсэн шууд дамжуулалтын үеэрээ бусдыг доромжлон, хараалын шинжтэй үг хэлсэн нь иргэдийн шүүмжлэл дагуулаад байна.
Тэрбээр лайв хийх үеэрээ
“Муу гуйлагчин юм намайг доромжлоод сайнаа үзэхгүй. Би төрийн өндөр албан тушаалтан. Муу гөлөг”
хэмээн хэлсэн нь бичлэгээр үлджээ.
Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүний ёс зүй, хариуцлагатай үг хэллэгээ анхаарах шаардлагатайг онцолж байна.

