Өнөөдөр /2026.02.16/ сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Энэ үеэр “Uvertura” хамтлагийн ахлагч, “Анир” поп оркестрын гүйцэтгэх захирал Г.Пүрэвдавга АЛТАНГАДАС одон хүртэв.
Г.Пүрэвдагва нь “Uvertura” хамтлагийн болон уран бүтээлчдийн 10 000 гаруй дууны найруулгыг хийж, урлагт 20 гаруй жил зүтгэж байгаа уран бүтээлч юм.

