Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Ээж хүү хоёр хамтдаа хийх 20 сонирхолтой ажил
нийтлэлчид

Ээж хүү хоёр хамтдаа хийх 20 сонирхолтой ажил

coolНийтэлсэн: cool06/15/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүгээ 8 нас хүрэнгүүт зөвхөн түүнд тусгайлан тогтмол цаг гаргаж болзож байгаарай. Тэгвэл түүний шилжилтийн насан дээр бэрхшээл бага тулгардаг. Ээж хүүгийн хамтдаа хийж болох зүйлсээс санал болгоё. Та бүхэн ч бас бусдадаа санаа өгөөрэй.

1. Хамтдаа гарын доорх материалаар шинжлэх ухааны туршилт хийх. (Аз Хур Номын Дэлгүүрт “365 туршилт” гэсэн ном гарсан байсан)

2. Үлэг гүрвэлийн болон түүхийн музей үзэх. (Түүнээс өмнө ээж хүүхдэдээ тайлбарлах мэдлэгтэй болж судлах хэрэгтэй)

3. Хамтдаа тоглоомын газар машин унах (Мөргөлдөж, уралдаж үе тэнгийн мэт хөгжилдөх нь чухал)

4. Амьтны дэлгүүр орох. Заавал амьтан худалдаж авах нь чухал биш. Ээжүүд дэлгүүр хэсэхдээ нүд сэргэдэг шиг хөвгүүд загас, нохойн дэлгүүр орохдоо таашаал авдаг.

5. Зун цэцэрлэгт хүрээлэнгээр дугуй унах, өвөл котокоор гулгах.

6. Хүнсээ цуглуулахдаа хамт явах

7. Хүүгийнхээ дуртай хоолыг зааж өгч хамтдаа хийх. ( Ихэнхдээ загас, тахиа, төмс шарахад дуртай байдаг)

8. Кино театрт түүний дуртай киног сонгож үзэх. (Түүхэн баатарлаг, тулаантай, амьтадтай, зөгнөлт гээд хөвгүүдийн сонирхолыг судлаарай)

9. Усан санд сэлэх.

10. Өөрийнхөө болон хүүгийнхээ бага, нялх байх үеийн зургийг үзэж тод үлдсэн дурсамжуудаа ярилцах

11. Эмээ өвөөгийнх нь тухай, тэр үеийнхний амьдралын онцлогийг өнөөдрийнхтэй харьцуулан хөөрөлдөх

12. Хэн нэгэнд туслах, урам өгөх зүйлийг санаачлан хамтдаа хийх.

13. Гар барилдаан хийх, шагай, шатар тоглох

14. Тав тухтай болж өгвөл номтой кофе шоф орж шоколадтай сүү, жимсний жүүс уунгаа өдөр тутмын хууч хөөрөн үерхэл нөхөрлөл, охидын тухай яриа өрнүүлээрэй.

15. Хүүгийнхээ найзуудыг гэртээ урьдаг өдөртэй байх чухал байдаг. Найз нөхдийг нь таньж мэдэх, тэднийг зөв нөхөрлөх боломж бүрдүүлэхэд ээжийн дэмжлэг чухал шүү.

16. Түүнийг эерэг үйл хийсэн үед заримдаа урмын үгтэй захидал бичиж сэмхэн өрөөнд нь үлдээх.

17. Амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг үзэх болон дурсамж номыг нь хамтдаа уншаарай.

18. Лего тоглоомын газар хамт тоглож байшин, машин хийхдээ хүүгээрээ заалгаж туслалцуулаарай.

19. Хамтдаа аавд нь зориулж зураг зурж, сэтгэлийн үгтэй захидал бичээрэй.

20. Хүүхдээ өөрийнхөө болон аавынх нь ажлаар аялуулж юу хийдэг тухайгаа тайлбарлаж, танилцуулаарай.

 

За ингээд хүүтэйгээ болзоод байгаарай. Хүүгийнхээ сөрөг сэтгэл хөдлөлийг анзаарч, эерэг зан үйлийг нь дэмжиж идэвхтэй оролцоотой байна шүү. Хүү тань охидын нулимсыг арчих уу, урсгах уу гэх сонголт ээж таны түүнд зарцуулсан бодит цаг, эерэг нөлөөлөлтэй шууд хамааралтай байдаг.

Г. Төмөрзаяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.