Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Мянгат малчдын 100 сая буюу  Маскгүй  Монгол
нийтлэлчид

Мянгат малчдын 100 сая буюу  Маскгүй  Монгол

coolНийтэлсэн: cool03/06/2020Шинэчилсэн:03/06/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Мянгат малчдын 100 сая буюу  Маскгүй  Монгол

Ардчилсан нам сонгуульдаа бэлдэж, гишүүдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авч байна. Энэ их мөнгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдоос өгсүүлээд чамгүй олон нөхөд тушаасан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г. Уянга мөнгөгүй учраас сонгуульд нэр дэвших эрхээ хасуулаад байна. АН-ын нөхөд хаанаас ийм их мөнгөтэй болов гэсэн асуулт ундарна. Ер нь бол төрд өндөр алба хашиж, хэрэг төвөгт орооцолдсон нөхөд илүү их мөнгөтэй байх магадлал өндөр байна. Хөрөнгө мөнгөө нэг бол оффшорт хийнэ. Эс бөгөөс ардын нэрээр нууж, гэнэт гаргаж ирдэг болжээ. Үүний нэг тод илрэл нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын мянгат малчид Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд АН-д 100 сая төгрөг хандивласан.

АТГ-т нэгэн цагт сар гаруй хоригдож, албан тушаалаа хэтрүүлсэн хэрэгт яллагдаад байсан түүний хэрэг “ Харагддаггүй хонгил”- оор яваад замхарсан юм. Зуд болж, нутагтаа ч өвөлжиж чадахгүй байгаа малчид улстөрчийг дэмжээд мөнгө хандивлах санхүүжилт байхгүй. Нөгөө талаар Гурвансайханы малчдын зөвлөл гэсэн төрийн бус байгууллага байдаг. Энэ байгууллага нь улс төрчийг санхүүжүүлэх зорилгоор биш малчдаа дэмжих, тэднийхээ нийгмийн асуудалд анхаарах, сум орон нутгаа хөгжүүлэх чиглэлээр ажиллах зорилготой байгуулагдсан.

Түүнээс биш аль нэг намын улс төрчийг дэмжиж, сонгуулийн хөрөнгө мөнгө босгох зорилгоор нэгдээгүй гэдгээ малчдын зөвлөлийн мянгат малчид ярьж байна. Зудтай, коронавирус гарсан энэ хүнд үед улс төрчдийг санхүүжүүлээд зогсдог малчин хүн битгий хэл жирийн иргэн ч байхгүй. Энэ утгаараа Р.Эрдэнэбүрэн эгэл сайхан малчдаар улс төр хийчихлээ. Р.Эрдэнэбүрэнгийн араас дэнчингийн 100 сая төгрөгөө төвөггүй төлсөн нөхөр бол Иргэний хөдөлгөөний О.Магнай. Тэрбээр ШИНЭ намын дарга, хуучны найз Ж.Батзандантайгаа хамт 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд залуусыг турхирсан гэх хэрэгт буруутгагдаж, Ганцхудагаас эмнэлэгт тэргэнцэртэй хүргүүлж ирсэн удаатай. Таван залуугийн амийг зольсон тэр явдлаас хойш яг 12 жил өнгөрчээ. Харин О.Магнай 2020 оны сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан намын даргын ширээн дээр 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө тавьдаг болтлоо чадал суусан бололтой. Ардчилсан намын хоёрхон гишүүний жишээ үйлдлээс харахад энэ намын дэнчингийн 100 сая төгрөг арай “ Авлигын мөнгө” биш биз” гэсэн хардах сэтгэл төрнө. Иргэд ч асуугаад байна. Дэнчингийн мөнгөө хэрхэн бүрдүүлж байна вэ ? Хариултын тус нам албан ёсоор өгөөгүй. Зөвхөн ил тод санхүүжилттэй нам гэж өөрсдийгөө дөвийлгөж, сонгогчдоо хуурсан мэдээлэл түгээж сууна. Ардчилсан намын гишүүд төрийн зөөлөн сэнтийд суух гээд ЗУУ ЗУУН саяар нь мөнгө намдаа хандивлаж суухад Ардын хүүхдүүд МАСК гүй гудамжинд гундуухан алхаж явна.

Д.Хүслэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.