Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Урт наслахын ерөөл хайрлагч Аюуш бурхан
нийтлэлчид

Урт наслахын ерөөл хайрлагч Аюуш бурхан

coolНийтэлсэн: cool03/14/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УРТ НАСЛАХЫН ЕРӨӨЛ ХАЙРЛАГЧ АЮУШ БУРХАН

Монголчууд хүмүүний урт наслахын бэлгэдэл Цагаан дара эх, Жүгдэрнамжил, Аюуш бурхадыг Цэлханамсүм буюу насны гурван шүтээн хэмээн эртнээс шүтэж бүтээдэг байжээ. Цаглашгүй нас буянт Цэнд-Аюуш бурхан нь диваажингийн орноо орших Авид бурханы хувилгаан бөгөөд санскритаар Амитаюс, төвдөөр Цэбагмид (Монголчууд Цэвэгмид гэж дууддаг) хэмээнэ.
Хүний амьдралд аз жаргал, насан хутгыг оршоогч гадаад үйлийг эрхэмлэн зохиогч “Үйлдвэрийн үндэс” буюу “Жажүд” ёсны, цэцгийн язгуурын амирлангуй Ядам юм.

Мутартаа залсан алтан бумбат рашаан нь үхэлгүй мөнх насыг, галбирваас зандан мод нь мөнх амьдралыг билэгдсэн бөлгөө. Аюуш бурхан бадмаараг эрдэнийн улаан өнгөт лагшинтай, амирлангуй дүртэй, нэг нигүүрт, хоёр мутраа тэгш агуулан насны бумбыг галбирваасан модоор чимж барьсан, үсээ жинсэлж боосон, торгон цээживч ба хормогчтой, эрдэнэ хэлхсэн титэм, сонорын чимэг, хүзүүний чимэг, хоолойвч, хөл ба гарын бугуйвч, сугавчлуур тэргүүтэн чимэгтэй, гэрэл цаглашгүй цацарсан, очир завилгаагаар лянхуан саран дэвсгэрт залардаг ажээ. Энэтхэгийн их гэгээнтэн Нагаржунай богд энэхүү бурханыг шүтэж ихэнх сурвалж бичигт 100 орчим насласан гэж бичсэн байдагч Нагаржунайн зарим намтарт бүр 571 насласан тухай ч тэмдэглэсэн байдаг нь сонирхолтой.

Аюуш бурханыг шүтэгч хэн бээр түүний тарни болох “Ум намо багаа барийдий Авирмэдаа Аюурзанаа сувааний сизда зоро заяа аринза дата гади арилдий самниг самбудиа дадаяата, ум бунияа бунияа, маха бунияа, Авирмэдаа бунияа Авирмэдаа бунияа занаа самбару ваацэдий. Ум сарва сам гаарий баарий сэдадий, махани вари барий суухаа” хэмээн энэхүү 108 нэрс үгсийг хэн бичвээс, бичүүлвээс, нэрийн төдий сонсвоос, урьж уншваас, гартаа барин үйлдвээс таван завсаргүй цөвүүн цагийн үйлс нь огоот арилж найман түм, дөрвөн мянган номын цогцсыг үйлдсэн үйлдсэний хутгыг оршоосон болъюу. Амьтны сүмбэр уул мэт овоорсон нүгэл хилэнцийн цогцос нь огоот арилах болъюу. Ад шулмас чөлөө хаалга эрвээс чөлөө хаалгыг олон зугтах болъюу. Аль дивангарын олон мянган бурхад гараа сунган татан авч бурханы улсад одуулж соёрхъюу хэмээн ерөөлийг талбиж гагцхүү саармаг цэцэн хийгээд алгасангуй найдангуйгаар бүү сэтгэгтүн хэмээсэн бөлгөө.

Сүсэглэн залбирсан шавь нарынхаа оройн тэргүүнээ

Сүр жавхлант Цэвэгмид бурхан бээр баясгалантай оршигтун.

Язгуур үндэсний лам дээдэс нугууд бээр адистидлан соёрхоо.

Түмэн олон шавь биднийхээ биеийн өвчин, сэтгэлийн зовлон тэргүүтэн,

Түйтгэр барцад, гадна дотны харшлах нөхцөл бүгдийг амирлуулан,

Сайн хувь, насны буян хишиг, цог барилдлагын чуулганыг

Сайтар түгээн хотол төгсөөр арвижуулан дэлгэрүүлж соёрхоо.

Ахуй үесийн сайн буяны хүчээр диваажинд төрөхүй хийгээд

Аль санасан бүгд бүтэн, бурханы хутгыг түргэнээ олоход атистидлан соёрхо.

Аврал итгэлт Цэвэгмид бурханы “Ум”-ын гэрэл, рашааны хур бээр

Ашид шавь нарынхаа бие, хэл, сэтгэлнээ шингэх болтугай.

“Ум базар рагша рагша” хэмээн залбирал үйлдэх амой.

Эх сурвалж:

ИХ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААД САН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.