Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Р.Анхням: Манай улсад баярын ЗАВХРАЛ дэндүү их
нийтлэлчид

Р.Анхням: Манай улсад баярын ЗАВХРАЛ дэндүү их

coolНийтэлсэн: cool03/14/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Р.Анхням кино урлагийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиглэн үлдээж буй цөөн жүжигчдийн нэг гэхэд хилсдэхгүй

Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх уран бүтээлд дүрээ мөнхөлж чадсан тэрбээр өчигдөрхөн болж өнгөрсөн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн тухайд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн нь чамгүй шүүмжлэлд өртжээ. Харин тэрбээр өнөөдөр тус бичвэрийнхээ тухайт тайлбар хийсэн байх бөгөөд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулаад өчигдөр нэг бодлоо хуваалцсан билээ. Эгдүүцсэн хүмүүс /голдуу эрэгтэй талдаа/ их байна аа. Өөрийнхөө амьдралыг битгий бич л гэнэ. Аав болгон адилхан биш л гэнэ. Нөхөр нь итгэдэггүй болохоор ингэж бичиж байна гэж ойлгосон л гэнэ ээ…

Энэ өдөр манай сайхан эрчүүд хоолоо хийнэ үү хувцаа угаана уу тухай бичсэн асуудал биш л дээ. Ихэнх аавууд өдөр болгон ийм ажлаа хуваалцаад хийдэг байх.

Би бичихдээ ингэж бодсон юмаа. Хэрвээ танай гэр бүл охинтой бол охин чинь аав хүн гэртээ хоол хийж гэр цэвэрлэх нь хамгийн том баяр юм байна, цэцэг, торт, вино хамгийн сайхан бэлэг юм байна.Энэнд эмэгтэй хүн хачин их баярлах ёстой юм байна гэсэн бодол тархи сэтгэлд нь битгий сууж өсөөсэй гэж хүссэн юмаа. Хүү тань эмэгтэй хүнийг жилд нэг л удаа баярлуулах ёстой юм байна гэсэн бодолтой битгий болоосой гэж хүсээд бичсэн юм аа.

Бид ямар байна. Хүүхдүүд яг дуурайж өснө. Биднийг харцаараа хуулж сэтгэлдээ шингээж өснө. Яг ижил сургууль төгсөөд яг ижил мэргэжил эзэмшээд яг ижил ажил хийж байгаа бол яг ижил үнэлэгддэг ижил нэр хүндтэй байдаг нийгмийг бид л өөрсдийн хандлагаар бий болгоно.

Эрэгтэй хүн үйлдээд эмэгтэй хүн бурууг нь үүрдэг нийгэмд Монгол охид битгий өсөөсэй, амжилттай яваадаа байнга буруутгагдсан хүн битгий байгаасай, өссөн төрсөн өмсөж зүүсэн бүхнээрээ бусдад битгий чичлүүлээсэй, эмэгтэй болж төрсөн нь бүх амьдралынх нь туршид дарамт битгий болоосой гэж бодоод санаа бодлоо бичсэн билээ. Хүний үйлдэл хандлага жижигдэхгүй хүүхдүүдийн ирээдүйн амьдралд нөлөөлдөг гэж би боддог. Бид гэртээ хэний оюун санааг яаж хүмүүжүүлнэ нийгэм тийм л байна. Манай гэр бүлийн хувьд бид ямар ч баярыг дөвийлгөж тэмдэглэдэггүй.

 

Нэгнээ баярлуулмаар бол заавал баяр хүлээдэггүй.

Гэр бүлийн бүх хүмүүсийн хүсэл бодлыг дэмжиж амьдардаг. Манай улсад баярын /завхрал/ дэндүү их гэдэгтэй бид хоёр санал нэгддэг болохоор хүүхдүүдээ бас баяр алгасалгүй тэмдэглэдэг Монгол болоосой гэж хүсдэггүй ээ. Эмэгтэйчүүдийн баяр биш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ” хэмээсэн байна.

Түүнтэй санал нийлж буй хүмүүс ч олон байх бөгөөд нийгэмд зөв хандлага бий болгохыг уриалж эхэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.