Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”
нийтлэлчид

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/07/2020Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

Шуудхан хэлэхэд ирэх 2 жил манай эдийн засаг өсөхгүй, өсгөнө, хөгжүүлнэ энэ тэр бол ёстой худал.

Дэлхийн эдийн засгийн хямрал, корона вирусын тахлыг тойроод гарна гэж байхгүй. Саяхан би Дэлхийн банкнаас гаргаж, НҮБ-ын сайтанд тавьсан МУ-ын өрийн өсөлтийн графикийг тавьсан. Харин дүгнэлтийг нь хэлээгүй юм. Одоо хэлчихье: Дэлхийн банк манай улсын эдийн засгийг өрөө зохицуулах боломжгүй, сүйрэлт дефолтын өмнө ирээд байна гэж дүгнэсэн. Зүгээр нэг дефолт биш, харин сүйрлийн дефолт шүү дээ…Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өр дарсан, ирээдүй санд баахан хуримтлал хийсэн гэж шаагаад байдаг боловч түүний нотолгоог олон улсын бүх баримтууд няцааж байна. Ч.Хүрэлбаатар гадаадад баахан өр зээл нэмж тавиад, үндсэн өр төлөх хугацааг хойшуулснаа “өр дарсан” гэж тайлбарладаг “улаан туучий” байгаа юм. Аягүй бол одоо ахин Сангийн сайд болно гэж дайрна, харж л байгаарай…
Ирэх жилүүдэд ажилгүйдэл, ядуурал гаарч, ард түмний амьдрал туйлдана. Жагсаал цуглаан бол юу ч биш, хурц ширүүн эрс тэмцэл эхэлнэ…
У.Хүрэлсүх үүнийг эрхбиш мэдэж байна аа. “Бид элгээрээ хэвтсэн эдийн засгийг хүлээж авлаа” гэж хаяагаа манаж эхлэв. Сонгуулийн өмнө эдийн засаг өсч байгаа гэж улиг болтол ярьснаа мартаагүй байлтай…

Хямралын хүнд нөхцөлд ганцхан арга үлдэх бөгөөд энэ Монголын ордуудыг зарах л үлдэнэ. Таван Толгой, Хармагтай, Асгат, Салхит, ураны болон газрын ховор элементийн ордууд гээд монголын буян их бий л дээ. Гэхдээ энийгээ шударгаар хуваарилна гэж бодож байвал тун их эндүүрэл. Нэгдүгээрт, гадаадынханд бараг зүгээр өгнө, хоёрдугаарт, хуваах гэж хэрүүл зодоон хийж, энэ нь улс төрийн талбарт гарцаагүй шилжинэ. Чингэхдээ ямар ч хяналтгүй шаана. Ингээд л Засгийн Газар тогтворгүй болж, төр улс үймнэ. Энэ бол гарцаагүй…

Олон олон Ерөнхийлөгч…

У.Хүрэлсүх өөртөө итгэлгүй байсны улмаас “найдвартайг хийх”-ээр шийдэж, илт ялах байсныгаа төгс ялалт болгон хувиргаж, тултал нь луйвардав. Энэ бол дараагийн баттай ялагдлын эхлэл мөн.
Яагаад ? М.Энхболдын үед хямрал болоогүй, корона гараагүй байсан учир зөвхөн дотоод зөрчлөө янзлахад л улс орныг удирдаж болох байв. У.Хүрэлсүхийн үед дэлхийн хямрал, коронагийн цар тахал гарч, дээрээс нь намын дотоод далд зөрчил эрс нэмэгдэв. Буруугаа тохох, алдаагаа хуваалцах хүнгүй болов. Буруу хүлээлгэх хүнгүй боловч корона вирусын цар тахал, дэлхийн хямрал гэсэн цорын ганц буруутан байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ л хамаг лай нь У.Хүрэлсүх дээр бууна.
Одоо У.Хүрэлсүх Засгийн Газраа өөрөө бүрдүүлнэ. Үүнийг У.Хүрэлсүх дангаараа, өөрийн дур зоргоор хийх ямар ч боломжгүй. Хэт шинэ хүмүүс авбал хууччуулдаа “алуулна”, хэт хуучин хүмүүс авбал шинэчүүд болон ард түмэнд “алуулна”. У.Хүрэлсүх ямар ч сонголт хийсэн Засгийн Газар нь “холимог хуурга” болох ба энэ нь өөрөө эвдрэлийн үүд болно. У.Хүрэлсүхэд гомдох болон алдааг нь отох баагийнууд язганаж байгаа. Хүрэлсүх минь дээ, даанч яав даа, хоол хийх гэж байгаад өөрөө хайруулын тавган дээр гарчихдаг хүн гэж байх уу даа ?!
Одоо М.Энхболдын зовлон У.Хүрэлсүх дээр ирж байна. Тэр Ерөнхий сайд болсон ч эдийн засаг унаж, нийгэм үймэх ба түүний бүх бурууг У.Хүрэлсүх ганцаараа үүрнэ. Энэ бол М.Энхболдын үеийнхээс хавьгүй хүнд, айшигтай нөхцөл байдал юм.
Шуудхан хэлэхэд МАН-д хаосын удирдлага мэддэг хүн ганц ч байхгүй. Зүгээр үед эдийн засаг, нийгмээ удирдаж чадахгүй унагачихдаг хүмүүс хаосын үед удирдана гэвэл ёстой гонжийн жоо. Хэрэв надаас асуудаг бол У.Хүрэлсүхийн “бөгсийг ухах” баагийнуудыг би нэрлэсэн ч чадна. Ийм хүнд нөхцөлд Засгийн Газар жил буюу жил хагасаас хэтэрдэггүй л юм…
Ерөнхий байдал юу болов гэдгийг зураглаад үзье. Үүний тулд МАН-ыг биш, АН болон эвслүүдийг шинжлэх ёстой.
АН С.Эрдэнээг хусч хаяв. Түүний оронд АН-ын даргын суудалд Ц.Оюунгэрэлээс эхлээд олон хүн санаархаад эхлэв. Энэ ч гэсэн маш эртнээс бодож хийсэн найруулга мөн. Олон хүмүүсийн толгойд Ц.Оюунгэрэл гэвэл жорлон санаанд нь буух боловч огт тийм биш. Ц.Оюунгэрэл бол Ц.Элбэгдоржийн хувилсан дүр болохоос гадна АН-д Ц.Элбэгдорж буцаж ирснээс ялгаагүй.

Н.Алтанхуяг яасан юм ? гэж олон хүн асуух байх. Н.Алтанхуяг бол бие даагч учраас тэндээ “түгжигдчихсэн”, дээрээс нь намаасаа хөөгдсөн.

Мөн найруулгын дагуу С.Ганбаатарыг “Та бидний эвсэл”-ээс гаргав. С.Ганбаатар бол Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн “тохирох” хүн, хамгийн сайн санал хуваагч. 2017 онд түүнийг луйвардаж унагасан, одоо бол дэмжих сэтгэл зүй гарцаагүй үйлчилнэ. С.Ганбаатар ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ нуухгүй хэлсэн. ,
Мөн найруулгын дагуу Т.Доржханд хэн нэгний нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлнэ. Энэ нь Ц.Элбэгдорж буюу түүний хойт дүр байвал яахав ?
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Г.Занданшатар нэр дэвшинэ. Харин АН-аас Х.Баттулга яаж ийгээд дэвшиж болох авч энэ тохиолдолд түүнийг “дэвшүүлэн зайлуулах” механизм зайлшгүй үйлчилнэ. Өнгөрсөн 4 жилд АН Ерөнхийлөгч Х.Баттулгад улс төрийн ямар ч, бүр ганц ч дэмжлэг үзүүлээгүй. ҮХ дээр ч, УИХ-ыг тар гэсэн 2 удаагийн санал дээр ч, сонгууль хойшлуул гэсэн 2 удаагийн санал дээр ч АН МАН-ын талд бат зогсож байлаа. Одоо бол “хөгийн муу” Х.Баттулга юу ч хийгээгүй…
Нэг санал хуваагчтай 2 хүн өрсөлдөхөд бантан болдог юм чинь 3 санал хуваагчтай сонгуульдахад бүр ч илүү дажин болно. Энэ бүхнийг ард түмний сонголт биш, харин эртнээс бодож төлөвлөсөн сонгуулийн найруулгаар хийж тохируулдаг гэдгийг ойлгосон бол сайн байна.

Эх сурвалж: ganaa.mn Судлаач Д.Ганхуяг

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.