Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчид нэгэн дор цугларав
Папарацци

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчид нэгэн дор цугларав

coolBy cool10/06/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МҮОНРТ-ийн өнгө төрх гэгддэг нэвтрүүлэгчид өчигдөр Төрийн ордны гадна нэгэн дор цуглав. Тэдний ийнхүү цугларах болсон шалтгаан нь нэвтрүүлэгч Н.Баярмаа МУГЗ цол тэмдгээр шагнагдсан явдал.


Нэвтрүүлэгч Н.Баярмаа 1990-2007 онд Монголын радиод, 2001-2004 онд ОХУ-ын Оросын дуу хоолой радиод, 2007 оноос хойш МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллажээ.
Мөн Монголын радиогийн “Алтан сан хөмрөг”-т Г.Цэндоржийн хөгжим “Долоон хожгор, нэг можгор” хошин дуурийн тайлбар, Ү.Сүхбаатарын хөгжим “Аз жаргалын эрэлчин” дуурийн тайлбар, “Хөхөө намжил”-ын домгоор хийсэн хөгжмийн зохиомж, Б.Бааст “Хаш аяга”, С.Дулам “Цэнхэр тэрлэгт” зэрэг өгүүллэгийн зохиомж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Х.Уртнасан нарын зэрэг уран бүтээлчийн хөрөг нэвтрүүлэг, Ардын хөгжмийн сан, Сонгодог хөгжмийн сан, Монгол ардын үлгэрүүд, “Дэлхийн хүмүүс”, “Уран зохиолын цаг”, “Найраг хөгжөөх цаг”, “Радио театр”, “Эгшиглэнт байгаль”, “Аялгуу зураг” зэрэг нэврүүлгийг уншиж, сонсогчдод хүргэсэн.

Түүнчлэн МҮОНТ-ийн “Алтан сан хөмрөг”-т Шинжлэх ухаан танин мэдэхүйн 300-гаад баримтат киноны тайлбар уншиж, уран сайхны 400 гаруй кинонд дуу оруулсан авьяастан.


Мөн Т.Драйзерын “Керри эгч” сонгодог романыг “Адмон” хэвлэлийн компанитай хамтран сонсдог хэлбэрээр гаргасан нь ялангуяа уран зохиолд элэгтэй иргэдийн таашаалд бүрэн нийцсэн юм. Үүний дараа НҮБ-ын Хүүхдийн сангийн Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагыг олны хүртээл болгосон удаатай.
Өдгөө “Монголын мэдээ” сувгийн “Өдрийн хөтөлбөр”, “Цагийн хүрд”, “Орон нутгийн мэдээ” хөтөлбөр, “Зочны ярилцлагын цаг”, “Хөндөх сэдэв” нэвтрүүлэг, “Долоо хоногийн онцлох үйл явдал” той хөтөлбөрийг хөтөлж, МҮОНТ-ийн “Эргэх дөрвөн цаг”, “Эрхзүйн хөтөч”, “Төл таван эрдэнэ”, “Мянган инженер”, “Урлаг теле сэтгүүл” зэрэг нэвтрүүлгийн тайлбарыг уншиж, үзэгчдийн хүртээл болгож байна.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.