Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Олны танил хүмүүс бага, залуу насны гэрэл зургаа дэлгэв
Папарацци

Олны танил хүмүүс бага, залуу насны гэрэл зургаа дэлгэв

coolBy cool11/14/2020Сэтгэгдэл байхгүй6 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөл хорио тогтоосонтой холбогдуулан сошиал хэрэглэгчид өөрсдийнхөө хүүхэд насны гэрэл зургийг одоогийнхтой харьцуулсан давалгааг өрнүүлж байна. Тэдний дунд олны танил эрхмүүд нэлээдгүй харагдах бөгөөд өөрсдийн бага насныхаа гэрэл зургийг олонд дэлгэжээ. Тэдэнтэй танилцъя.

Жүжигчин Б.Мишээл


Кино дэлгэцийн уран бүтээлд шинэ өнгө нэмэн яваа жүжигчин Б.Мишээл сүүлийн үед хоёр дахь амьдралаа зохиогоод завгүй яваа. Тэрээр эхээс хоёулаа бөгөөд өөрийн төрсөн дүү Б.Үжинг урлагийн амьдрал руу уруу татсан бөгөөд дүүтэйгээ хамтран хэд хэдэн реклам, зар сурталчилгаанд тоглоод амжсан.

МУГЖ У.Уранчимэг


Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг МУГЖ У.Уранчимэг өдгөө 48 настай. Бага наснаасаа урлагийн карьераа эхэлсэн тэрээр хоёр дүүтэйгээ нийлсэн “Гурван Урнаа” нэртэй хамтлагтай байсныг үеийнхэн нь андахгүй. Багаасаа дуулж бүжиглэх дуртай байсан тэрээр өдгөө “Хувьсал” продакшиныг удирдан авч явж байна.

“Никитон” Баачка


Төмөр хоолойт дуучин “Никито” Баачка буюу Б.Батчулууныг танихгүй хүн ховор. Урлагийнхан дундаа амьд домог тэрээр залуу зандан наснаасаа олны танил болсон. 2000 оны эхээр амьдралын эрхээр АНУ-д такси барьж явсан түүх түүнд бий. Гэхдээ тэр эргэн ирж, эх орныхоо хайртай дуучин хэвээр үлдэх замыг сонгосон. Тэр өдгөө 48 настай, хөгжим бүжгийн коллежийг төгссөн. Түүний өвөө Төрийн морин хуурч Г.Жамъян агсан юм.

Хөгжмийн зохиогч Чинбаа


“Никитон” хамтлагийн даралтад хөгжимчин Чинбааг “Sweetmotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиогч гэдгээр нь андахгүй. Бага залуу наснаасаа урлагийн амьдралд хөл тавьсан тэрээр урлагаас амьдралын ханиа олсон нь мөн л “Sweetmotion” хамтлагийн дуучин Н.Сарнай.

Бөмбөрчин Билгүүн


Никитон хамтлагийн хамгийн залуу гишүүн бол бөмбөрчин Билгүүн. Дуу цөөтэй, даруухан инээмсэглэлтэй тэрээр багаасаа бөмбөртэй нөхөрлөсөн. Өдгөө 28 настай Билгүүнийг хамтлагийнхан нь нэгэн хөгжмийн фествалиас олж авсан гэдэг.

Басс гитарчин Ц.Цогоо

Никитон хамтлагийн басс гитарчин Цогоо буюу Ц.Цогтбаярыг тус хамтлагийн соло гитарчин Өөжгийгийн шавь гэвэл итгэх үү. Түүнийг цэргээс халагдаж ирээд удаагүй байхад Никитон байгуулагдаж, багийн найз Өөжгий нь хамтлагтаа авч байжээ.
Никитоныг уналттай жилүүдэд “Гранд” хамтлагт тоглодог байжээ. Түүнийг урлагийнхан “Шар Цогоо” хэмээн хочилдог.

Дуучин Д.Отгонжаргал


Дуучин Отгонжаргал СУИС-ийн сайн багш нарын нэг МУГЖ Ичинхорлоогийн гарын шавь. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн. Харин тэрбээр их сургуулиа төгсөөд дууны урлагтаа хөл тавиагүй бөгөөд охиноо төрүүлээд ээжийн үүргээ сайн гүйцэтгэсэн гэдэг. Одоогоос 10 жилийн өмнө урлаг гэх их айлын босгыг алхан түмэн олондоо өөрийн уран бүтээлээ хүргэх болж, сайн дуучин гэх үнэлгээний эзэн болж чадсан нэгэн. Дуулахаас гадна жүжиглэх бяцхан авьяастай гэдгээ Ану хатан романы зохиолч Шүүдэрцэцэгийн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн чадсан юм.
Тэрээр “Энэ миний бага насны минь зураг. Эцэг эхээс 6-улаа. Би бага нь. Хүүхэд байх үе дэндүү аз жаргалтай, хайр энэрэлээр дүүрэн өнгөрсөн минь одоо байх амьдралын минь эх булаг суурь нь гэж би боддог. Ижий аавдаа талархаад ч баршгүй нь. Монголын минь энхрий балчир Бурхад болсон үрс минь тайван, амар амгалан,эрүүл энх аз жаргалтай өсөж торниосой гэж чин зүрх сэтгэлээсээ залбирч байна. Томчууд бидний зүрх сэтгэл, хандлагаас тэдний минь хувь заяа,ирээдүй шалтгаална” хэмээжээ.

Гитарчин Өөжгий


Никитон хамтлагаар овоглосон алдарт гитарчдын нэг бол Өөжгий буюу Д.Өлзий-Орших. Өдгөө 51 настай тэрээр 1990-ээд оны эхээр их сургуульд орох конкурсандаа уначихаад явж байхад “Улаан од” гэдэг армийн сонин дээр “Соёмбо” хамтлаг гитарчин авна гэсэн зарлалын дагуу очоод тэр чигтээ гитарчин болжээ.

Залуу жүжигчин И.Мөрөн


Багаасаа тайз дэлгэцийн уран бүтээлд тоглож, жүжигчин болох замаа нээсэн хүн бол И.Мөрөн. Өдгөө БНСУ-д урлагийн чиглэлээр суралцдаг түүний аав ээж нь найруулагч, зураглаач хүмүүс байдаг. Тэрээр 12 настайдаа “Ерөнхийлөгчийн туслах”, “Тусгай ажиллагаа”, “Мөрдөгч”, “Гурван найз”, “Сайн аав” зэрэг 8, 9 бүрэн хэмжээний кинонд туслах болон гол дүрд тоглосон. Мөн “Боловсрол” телевизийн “Эх хэлний эзэд” төслийн гол дүр болох “Хөгжилтэй Монголдой” болжээ.

Жүжигчин Батушка


Сүүлийн жилүүдэд “Мөрөөдлийн театр”-аар овоглох болсон жүжигчин Б.Баттулга буюу Батушка өөрийн хүүхэд насны гэрэл зургаа дэлгэжээ. Тэрээр өдгөө 35 нас хүрч байгаа ч гоонь эр хэвээрээ байгаа. Царайлаг нуруулаг түүнийг ижил хүйстэн юм болов уу гэж хардах хүмүүс байдаг ч тэрээр дуучин Наратай багагүй хугацаанд хайрын романс үүсгэж, дурлалцаж явсан.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа


УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өдгөө 39 настай, залуу улс төрч. Багаасаа Монгол-Турк сургууль суралцаж боловсролын мөр хөөсөн тэрээр гурван хүүхдийн ээж. Архангай аймагт бага насаа өнгөрүүлсэн УИХ-ын гишүүн бүсгүй оюутан байхдаа их хичээнгүй оюутан байсан гэдэг.

Хамар Д.Ганболд


“Алтан Дорнод Монгол” группын эзэн “хамар” хочтой Д.Ганболдыг танихгүй хүн ховор. Бизнесийн салбарт азтай одтой гэгддэг тэрээр жирийн нэг тээврийн жолооч аавын хүүхэд. Түүний хүүхэд нас 12-р хороолол буюу Сансар хавиар өнгөрчээ.
Тэрээр өөрийнхөө талаар “Гэрийнхээ хажууд байдаг 61-р цэцэрлэгт явдаг байв. Дараа нь Зөвлөлтийн 14 дүгээр сургуульд нэгдүгээр ангид орлоо. Манай ангид ганц, хоёр л монгол хүүхэд, бусад нь орос сурагчид байсан болохоор хэлний бэрхшээл тулгарсан. Уг нь аав, ээж маань Орос улсад боловсрол эзэмшсэн хүмүүс байсан юм. Гэвч би анх сургуульд орохдоо орос хэл огт мэддэггүй байсан. Тиймээс нэг, хоёрдугаар ангидаа их л “хүнд” сурагч байлаа. Харин гуравдугаар ангид ороод хэлдээ сайжраад, орчинд нь дасаад, ойлголцдог болсон. Тэгээд дөрөвдүгээр ангиасаа эхлээд л онц сурч, ангийнхаа хүүхдүүдтэй орос хэлээр сайн ярьдаг болсон юм. Зөвлөлтийн 14-р сургууль маш хатуу, чанга дэглэмтэй, сурагчаас олон талын мэдлэг шаардсан, сахилга батыг сайн сахиулдаг байсан. Намайг арван жилээ төгсөж байхад нийгэмд их том өөрчлөлт гарч эхэлсэн. Энэ нь манай үеийнхэнд их том цохилт болж байсан юм. Учир нь арван жил коммунизм гэдэг онол заалгачихсан. Гэтэл төгссөн чинь диплом, мэргэжил, боловсрол бүх юм худал байсан. Зөвхөн доллар гэдэг л үнэн, түүнийг олохын төлөө наймаа хийж, хамаг чадлаараа тэмцэх ёстой гэсэн ганцхан дүрэмтэй нийгэм угтсан” хэмээн ярьж байв.

Загвар өмсөгч У.Лаура


Орчин цагийн залуус өөрийн өнгө төрхөөрөө бусдаасаа ялгарч чаддаг болсон. Мөн өөрийнхээ хүсэл сонирхлоор блог, подкаст хөтлөн явуулах нь ч нээлттэй. Тэгвэл сүүлийн үед охид, залуусыг үтрээний хүүрнэл подкастаараа татаж буй хөтлөгч Laura буюу Урангоо моделийн ажлыг гаргуун сайн хийдэг.
Говь, Ноён Кадр, Зара брэндийн нүүр царайгаар ажилладаг тэрээр Хятад улсад боловсрол эзэмшсэн. Багаасаа үлгэрт дуртай, өөрийнхөөрөө байх дуртай байсан гэдэг.

Дуучин Б.Халиун


Киви хамтлагийн гишүүн гэдгээр олонд танигдсан дуучин Б.Халиун сүүлийн жилүүдэд дахин хамтлагтаа дуулах болсон. Гурван хүүгийн ээж түүний бага нас 1-р хороолол хавиар өнгөрчээ. Анх “Natur sound” студид дуучин болохоор очих үедээ хамтлагийн ахлагч Укатай танилцаж, улмаар Ангирмаа ая зохиогчын хараанд өртсөн гэдэг.

Дуучин Б.Буянжаргал


Төв аймгаас төрсөн сайн уран бүтээлчдийн нэг бол дуучин Б.Буянжаргал. Шавилхан жижигхэн биетэй ч сайхан хоолойтой тэрээр гурван хүүхэдтэй айлын том хүү. Багаасаа аймаг, улсын дууны наадмуудад оролцож явсан нь дуучин болох замыг нь нээсэн гэдэг. Эцэг эхийнх нь хувьд нутаг усандаа нэр хүндтэй, хөдөлмөрч малчид байдаг гэсэн.

Жүжигчин А.Энхжин


Шинэ үе продакшны жүжигчин А.Энхжин бага насаа Дорнод аймагт өнгөрүүлсэн гэдэг. Аймгийнхаа дунд сургуульд шугам зургийн багш хийдэг байсан аав нь өдгөө хувиараа ажилладаг. Харин түүнийг их л балчир ахуйд ээж нь өөд болсон харамсалтай явдал тохиолджээ. Талийгаач ээж нь 1992 онд “Монголын сайхан бүсгүй” уралдаанд амжилттай оролцож байсан, сайхан эмэгтэй байсныг жүжигчин залуу дурсан ярьсан байдаг.

Outlaw хамтлагийн дуучин Г.Чинзориг

Нэгэн хэсэг залилангын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Outlaw хамтлагийн дуучин Г.Чинзориг хүүхэд насны зургаа дэлгэж, охиныхоо зурагтай харьцуулан тавьжээ. Тэрээр жүжигчин Б.Ариунцэцэгтэй дэр нэгтгэж, дундаасаа охинтой болсон. Охин өдгөө 4 настай бөгөөд ээжтэйгээ хамт амьдардаг гэсэн.
Дуучин залуугийн хувьд 30 гарсан хойноо аав болсон тэрээр бага насаа Эрдэнэт хотод өнгөрүүлжээ. Багийн найзуудтайгаа хамтарч хамтлаг байгуулсан нь өнөөдөр олонд танигдах гүүрийг тавьсан.

Альтарнатив Отгоо


“Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон уран бүтээлээрээ олны танил болсон, альтернатив урсгалаар туурвидаг дуучин Х.Отгончимэгийг уншигчид эчнээ мэдэх биз ээ. Тэрбээр 2015 онд “Chill out” цомгоо олны хүртээл болгосноос хойш уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарласан. Энэ хугацаанд тэрээр одонтой ээжийн эгнээнд жагссан.
Тэрээр өөрийн бага насны гэрэл зургаа ийнхүү дэлгэжээ.

Жүжигчин З.Онон

МУГЖ Л.Болдбаатар

Жүжигчин Г.Ундармаа

 

 

 

 

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.