Инстграмд өөрийн орон зайгаа хэдэн жилийн өмнөөс үүсгэсэн залуу бол Тони Сүлд. Төгөлдөр хуурч мэргэжилтэй тэрээр өөрийгөө эмэгтэй гэдгээ зарлаж, хууль ёсны бичиг баримтаа хүртэл н.Анударь болгожээ.
Тэрээр трансжендер гэдгээ сүүлийн хоёр жилд мэдэрсэн бөгөөд эмээ нь хамгийн сайн ойлгодог гэнэ. Энэ тухайгаа “Эмээ маань намайг хамгийн сайн ойлгодог. Ээж мэддэг боловч бэлгийн чиг хандлагаа нарийн сайн ярилцаж үзээгүй.
Надад төрсөн аав гэж байхгүй, төрсөн ааваа ч мэдэхгүй” гэжээ.