Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуучин А.Хишигдалай өнөөдөр 27 нас хүрлээ
Папарацци

Дуучин А.Хишигдалай өнөөдөр 27 нас хүрлээ

coolНийтэлсэн: cool11/26/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Universe Best Songs 2011″ наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж, өдгөө дуулсан дуу болгон нь хит болж буй чадварлаг дуучин А.Хишигдалай хэмээгдэх болсон.


Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Тэрээр өнөөдөр 27 нас хүрч байгаа юм. Дуучин бүсгүй 1993 оны энэ өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд айлын отгон охин болж төржээ. Дээрээ хоёр ахтай тэрээр эрэгтэй хүүхдүүдээс дутахгүй сахилгагүй хүүхэд байсан аж.


Түүний аав сумын ИТХ-ын дарга, ээж маань холбооны газрын дарга хийдэг байжээ. Түүнийг жаахан том болмогц аймгийн төв рүү нүүсэн аж. Дуучин бүсгүй хоёрдугаар ангид байхдаа аав ээжийнхээ ажиллуулдаг дэлгүүрт худалдагч хийж эхэлсэн айхтар “наймаачин” гэсэн шүү.


Дуучин А.Хишигдалай өөрийнхөө тухай ярихдаа “Би тэвчээр хатуужилтай, ямар ч үед өөрийнхөөрөө байж чадна. Зарим охид шиг үг даахгүй уйлчихдаг, налигануур зан надад байхгүй. Би энэ амьдралдаа маш их хайртай. Аав ээжтэйгээ хамт элэг бүтэн амьдарч, хэнээс ч гуйхгүй бардам алхаж явна. Өнөөдөр ямар хувцас сонгож өмсөхөө мэдэхгүй “зовж” яваа хүмүүсийн хажууд сольж өмсөх хувцасгүй хүн ч байгаа шүү дээ. “Цувдай идэхгүй” гэж уурлаж байгаа нэгэн байхад, талхны мөнгөгүй хоосон хонож байгаа айл ч бий. Тэгэхээр бид байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдарч, өчүүхэн зүйлээр шалтаглан зовлон тоочихгүй байгаасай гэж хүсдэг” хэмээн ярьж байв.


Тэрээр гурван жилийн өмнөх төрсөн өдрөөрөө нөлөө бүхий улс төрчөөд 999 сарнай бэлгэнд авч байсан гэсэн шүү.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.