Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хуримын зар дуулгаагүй ӨРХ ТОЛГОЙЛСОН загварын бүсгүйчүүд
Папарацци

Хуримын зар дуулгаагүй ӨРХ ТОЛГОЙЛСОН загварын бүсгүйчүүд

coolНийтэлсэн: cool12/02/2020Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуутай тэнгэр хургүй, сайхан хүүхэн хуримгүй гэх хэлц үг бий. Хэдийгээр гоо үзэсгэлэн, амбиц, ажлын туршлага, хөрөнгө мөнгө түүнд байгаа ч амьдрал нь нэг л болж өгдөггүй олны танил бүсгүйчүүд олон бий. Өнөөгийн олон хүүхнүүдэд энэ үгийг хамаатуулж болох талтай.

Монголын топ загвар өмсөгч, миссээр тодорч явсан үе үеийн сайхан хүүхнүүд дотор гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтсэн, эс бөгөөс тогтворгүй байдаг олон бүсгүйчүүд бий.

Т.Туяамаа


Одоогоос дөрвөн жилийн өмнө мисс Т.Туяамаа зэвсгийн наймаачныд бэр оржээ гэх мэдээ гарахад тэр кино санаанд орж байв. Биднээс бол хол сэдэв, хол ч наймаа. Чихэр шоколад, гутал хувцас, үсрээд машин тэрэг, үсрээд уул уурхайн ашигт малтмал дамлахыг бид мэдэхээс хэтрэхгүй. Т.Туяамаагийн экс хадмууд бүр тэр кинон дээрх шиг нүсэр биш, галт зэвсэг буюу сумны наймаа эрхэлдэг, Орос-Монголын хооронд гэж байгаа. Яагаад эхэнд урт оршил тавьж учиргүй задлан тайлбарлаад гэхээр яг эндээс энэ бүсгүйн тухай бичих сэдэл төрсөн учраас тэр л дээ. Нэгэн цагт АПУ-гийн Батхүү агсны бага амраг гэгддэж явсан Т.Туяамаа үе тэнгийн эгэл жирийн залуутай тэр амьдралаа чимээгүйхэн холбож, хөөрхөн охинтой болсон. Гэвч тэдний амьдрал 2 жилээс илүү наслаагүй. Тэд одоо охинтойгоо амьдардаг.

Э.Одгэрэл


Мөнхийн залуу тодотголыг өөртөө шингээсэн Э.Одгэрэл бол загварынхны алтан үеийн амьд домог. Хар залуугаасаа амьдралд нухлуулсан тэрээр МУИС-ын сэтгэл зүйч, багш Д.Санжжав агсны хүү С.Энхболдтой ханилсан ч, охиноо хоёр настай байхад хоёр тийш болсон. Түүний экс нөхөр Э.Одгэрэлийг түрийвчний хүүхэн хэмээн шар сонинд 2000 оны эхээр ярилцлага өгч байсан гэдэг. Хэзээ ч хуримаа хийж үзээгүй Э.Одгэрэлийг насаараа бусдын амраг байсан гэх хүмүүс ч байдаг. Үнэн худлыг тэр өөрөө л мэднэ. Өдгөө 53 настай топ модель маань хэдийнэ эмээ болсон. Ганц охиноо өөр дээрээ өсгөсөн өрх толгойлсон эмэгтэй.

А.Болормаа


Азийн топ модель Болормаа насаараа ганц бие яваа. Ганц хүүгийнхээ ааваас хойш өрх толгойлсон ээжийн амьдралыг сонгосон түүнийг томчуудад загварын охидыг худалддаг гэх яриа байдаг. Гэвч батлагдсан баримттай зүйл байхгүй. Тэрээр монголын хамгийн том загварын агентлаг болох “Монгол модель”-ийг байгуулсан. Монголын cop болсон гоо охидыг загварын моделиор бэлтгэн гаргаж байгаа топ бүсгүй маань арван жилд байхаасаа эхлэн өнөөг хүртэл загвар өмсөж буй нэгэн.

Д.Ариунцэцэг


Миссын титэмгүй ч ард түмнээс мисс тодотголыг хүртсэн хүн бол Д.Ариунцэцэг. Өдгөө 34 настай тэрээр 2000 оны сүүлчээр эд мандаж байхдаа буюу 20 гаруйхан насандаа тухайн үеийн алтны магнат гэгддэг байсан Мянганбаярын тав дахь эхнэр болж, Хайрмаа нэртэй охин төрүүлж өгч байв. Тэдний амьдрал дөрвөн жилийн настай байсан бөгөөд загвар өмсөгч Пүрэвдуламд анхны нөхрөө алдсаар үйлийн үр гэдгийг биеэрээ мэдэрсэн гэдэг. Түүний дараа “Баян” хочтой Базраатай амьдарч охиндоо хоёр дүү гаргаж өгөв. Баян Базрааг мөн л үе тэнгийн Б.Оюу гэх бүсгүйгээс булаасан хэрэг. Баян Базар мисс Д.Ариунцэцэгтэй хамтдаа дөрвөн жил гаруй амьдарч хоёр хүүхдийн аав ээж болсон билээ. Харин одоо Баян Базараа Б.Аззаяатай хайр сэтгэлийн холбоотой болж хүүхэд төрсөн талаар яригдаж байна. Хэрэв үнэн бол Ард түмний мисс Д.Ариунцэцэгт хүнд цохилт болно биз ээ. Д.Ариунцэцэг одоо гурван хүүхдээ ганцаараа өсгөж байгаа.

Ч.Содтуяа


Монголын миссээр тодорч явсан үе үеийн сайхан хүүхнүүд дотор гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтсэн, эс бөгөөс тогтворгүй байдаг олон бүсгүйчүүд бий. Тэдний тоонд Монголын мисс болж явсан Ч.Содтуяаг багтааж болно. Тэрээр өөрийнхөө шавь загвар өмсөгч А.Чингүүнтэй гэр бүл болж үрийн зулай үнэрлэсэн явдал тэртээх 15 жилийн өмнө. Гэвч залуу амраг нь хардаж сэрдэж, зодож нүддэг байсан гэдэг. Удалгүй А.Чингүүн одоогийн эхнэр “Их Засаг” их сургуулийн өв залгамжлагч Ундрал бүсгүйтэй амрагласнаас болж тэд хоёр тийш болсон билээ. Тэр цагаас хойш Араб залуу, залуухан улс төрч гээд тэрээр олон залуустай нэр холбогдсон ч одоогоор ганц бие явна.

Ж.Энэрэл


14 настайгаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн загвар өмсөгч Ж.Энэрэл хилийн чанадад ч мөн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг. Түүний зургийг олон орны сурталчилгааны самбар дээрээс харж болно.Ч.Саруулсан хэмээх хөөрхөн хүүтэй загвар өмсөгч бүсгүй дуучин Чойжоотой гэр бүл зохиож байсан нэгэн. Тэдний хуримгүй амьдрал удаан үргэлжлэлгүй хоёр тийш болсон. Үүнээс хойш Ж.Энэрэл С.Манжаа хэмээх сагсчин залуутай үерхэх болсон ч мөн л хоёр тийш болсон. Тэр өдгөө өөрөө хүүгээ өсгөж яваа.

С.Төгс


Монголын загварын ертөнцийн нүүр царай болж “Хамгийн төгс хос” гэгдээд байсан С.Төгс, Н.Эрдэнэцогт нарын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Хөөрхөн охиныхоо хамт реклам сурталчилгаанд тоглож, сонин сэтгүүлийн нүүрийг чимдэг байсан тэдний тухай элдэв янзын мэдээлэл олны чихийг дэлдийлгэсэн үе ард хоцорчээ. Тэгвэл өдгөө тэдний охин сургуулийн сурагч болсон. Загвар өмсөгч С.Төгсийн хувьд бүжигчин залуутай үерхэж байгаа. Харин Н.Эрдэнэцогт шинэ гэр бүл зохиож байгаа гэсэн.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.