Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»НОК-ын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын хувцас хандивлав
Мэдээ

НОК-ын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын хувцас хандивлав

coolНийтэлсэн: cool03/19/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын албан хаагчидтай хуралдлаа.

Энэ үеэр “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын 200 хувцас хандивлаж, Хотын даргад гардуулж өгсөн юм. Г.Майцэцэг “Цар тахлаас хамгаалах, салхи нэвтэрдэггүй, гадаргууд вирус тогтдоггүй тусгай зориулалтын хувцсыг өнгөрсөн 2020 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дэлхийн стандартаар хийсэн” гэж байлаа. Тиймээс цар тахлын онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилчдад тусгай зориулалтын хувцсыг хандивлаж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн тус хамгаалалтын хувцсыг үйлдвэрээс гарах үед Нийслэлийн Онцгой комисс анх худалдан авч байсан учраас өнөөдөр Цэргийн баярыг тохиолдуулан талархлаа илэрхийлж хандив өгч байгаа гэлээ.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар талархлаа илэрхийлээд “Төрийн зүгээс дотоодын худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Хувийн хэвшлээ бид цаашид ч дэмжинэ. Улаанбаатар хот авлига, хээл хахуульгүй, хүнд сурталгүй байдлаар ирэх жилүүдэд ажиллана. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өндөр хэмжээнд гаргана” гэлээ.

Тэрбээр мөн “Улаанбаатар хотын удирдлагын үүд хаалга ямар ч цаг үед хувийн хэвшилдээ нээлттэй байна” гэдгийг энэ үеэр онцолсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.