Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Амиa алдсан цэргийн ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх нөхөн төлбөр өгнө
Папарацци

Амиa алдсан цэргийн ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх нөхөн төлбөр өгнө

coolНийтэлсэн: cool03/31/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цэргийн алба хаагч амь насаа алдсан асуудалтай холбогдуулан мэдээлэл хийх үеэр БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд сэтгүүлчдийн асуултад хариулав.

– Цэргүүд нэгнээ дээрэлхэж зодсон асуудал удаа дараа гарч байв. Өмнө нь гарсан олон ийм хэрэгт ямар арга хэмжээ авсан юм бэ?

– ЗХЖШ болон Батлан хамгаалах яамны зүгээс цэргийн сахилга зохион байгуулалттай гарч байгаа хэрэг зөрчлийг судлан шалгадаг. Урьд нь гарч байсан цэрийн албаны сахилга зохион байгуулалттай зөрчил, гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдийг тухай бүрд нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгадаг.

Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг болон хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол зөрчлүүдийн талаар судалгааны ажил явуулан холбогдох албанд танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлаа бүрэн тодорхойлсон.

Мөн цэргийн албаны сахилга зохион байгуулалтын зөрчил гаргасан цэргийн ангийн удирдлага болон холбогдох алба тушаалтнуудад цэргийн сахилгын дүрмийн дагуу сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайлбал, хамгийн сүүлд Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр цэргүүд дүрмийн бус харьцаа гаргасан зөрчлийг шалгаж, холбогдох албан тушаалтнууд буюу тухайн өдөр ажиллаж байсан офицер, ахлагч нарт цэргийн сахилгын дүрмийн 32-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулж, зарим албан тушаалтны цолыг бууруулан өөр анги руу шилжүүлэх арга хэмжээ авсан.

– Хүүгээ цэрэгт явуулсныхаа төлөө тэр айл айл бүхэл бүтэн хүнээр хохирлоо. Ар гэрийнхэнд нь ядаж нөхөн олговор олгох уу?

– Байлдагч Б-г албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын үүднээс нас барсан гэсэн үндэслэлээр холбогдох хуульд заасны дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэмцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болон буяны ажлын зардлыг олгох ЗХЖШ-ын даргын тушаал гарсан.

– Тухайн үед дэслэгч архи ууж, танхайрсан гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

– Тухайн хэргийг үйлдсэн гэх дэслэгч Г-ийн урьд нь гаргаж байсан сахилгын зөрчлийн асуудалд ч албаны шалгалт явуулж байна. Цагдаагийн байгууллагын шалгалтаар дэслэгч Г нь тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Тухайн үед танхайн сэдлээр үү эсвэл өөр ямар сэдлээр энэ хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоогдоно.

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэд хэдэн цэргийн албан хаагч хэвтэн эмчлүүлж байна. Чухам ямар шалтгаанаар гэдгийг нь тодруулж өгөхгүй юу?

-Цэргийн албан хаагчдыг хүлээн авч эмчилдэг Цэргийн төв эмнэлэг одоогоор коронавируст халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж буй. Тиймээс хугацаат цэргийн алба хаагчдыг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчилж байгаа юм.

Одоогоор тус эмнэлэгт 2-3 хугацаат цэргийн алба хаагч эмчлүүлж байна. Тэдгээр цэргийн алба хаагч мухар олгойны үрэвсэл болон урьд нь илрээгүй байсан өвчин сэдэрсний улмаас эмчилгээ хийлгэж байгаа.

-Талийгаачаас яагаад удаа дараа н.Энхтөгс гэх хүний данс руу мөнгө шилжүүлж авсан байна. Цэргийн алба хаагчаас яагаад ингэж мөнгө авах асуудал байж болох уу?

-Талийгаачийн ар гэрийн зүгээс яг энэ асуудал яригдсан. Одоогийн байдлаар энэ хэрэгтэй холбоотой албаны шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс одоогоор ямар шалтгаанаар хэдий хэмжээний мөнгийг авсныг хэлэх боломжгүй. Гэхдээ тус цэргийн ангид тийм нэртэй алба хаагч байдгийг тогтоосон.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.