Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»С.Амарсайхан: Вакцины нөөц тасраагүй
Мэдээ

С.Амарсайхан: Вакцины нөөц тасраагүй

coolНийтэлсэн: cool04/10/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шадар сайд С.Амарсайхан “УОК, Засгийн газар шийдвэр гарч, 15 хоногийн хатуу хөл хорионд өнөөдрөөс шилжсэн. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх гэж байна.

ХӨСҮТ, ЭМЯ-наас холбогдох эрдэмтдийн зөвлөл цаг үеийн эрсдэлийн үнэлгээг хийж, хатуу хөл хорио тогтоох саналаа УОК, Засгийн газраар хэд хэдэн удаа хэлэлцүүлж, шийдвэрээ өнгөрсөн дөрөв дэх өдөр гаргасан. Энэ хүрээнд халдвар хамгааллын дэглэм, вакцинжуулалттай холбоотой асуудлаар тодруулга өгөх гэж байна.

Тархалт эрчимжиж, тохиолдлын тоо нэмэгдэж, эрсдэл бий болсон учраас хатуу хөл хорио тавьсан. Халдварын тархалтыг бууруулах, вакцинжуулалтын ажлын үр дүнг бууруулахгүй байх, хөл хорио тогтсоноос хойш дахин халдварын дэгдэлт бий болгохгүй байх тал дээр бүхий л бололцоог хангах зорилгоор хатуу хөл хорио тогтоож байгаа.

15 хоногийн хугацаанд аль болох хатуу хөл хориог үр дүнтэй өнгөрөөхийг та бүхнээс хүсэж байна. Хөл хорионы үед вакцинжуулалтын ажлыг давхар явуулж болохгүй гэсэн ЭМЯ, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөмжийг бид дагаж байгаа. Вакцины нөөц тасраагүй.

Өнөөдрийн байдлаар 192 мянган вакцины нөөц байна. 19 аймагт халдвар бүртгэгдсэн. Вакцинжуулалтыг хатуу хөл хорионы үеэр давхар явуулах нь дэгдэлтийг нэмэгдүүлэх, багадаа 100-150 мянган вакцинд хамрагдах, хөл хөдөлгөөн гээд үүсэх нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорионы ач холбогдол үгүй болохоор байна.

Вакцинжуулалтаа 4 дүгээр сарын 25-ны өдрөөс дахин эрчимжүүлнэ. Вакцины хувьд өнөөдрийн байдлаар тодорхой нөөц байгаа ч гэсэн 4 дүгээр сарын 9-нд орж ирэх 300 мянган тун, 4 дүгээр сарын 12-нд ирэх 300 мянган тун вакцины татан авалт тээвэрлэлтийн хугацаа тодорхой хугацаагаар хойшилсон. Бид иргэдээсээ мэдээлэл нууж байгаа асуудал байхгүй” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.