Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэр бүлийн хамтаар 2019 оны едүгээр сард АНУ руу эрүүл мэндийн шалтгаанаар явсан байдаг ч өнөөдрийг хүртэл эх орондоо эргэж ирээгүй юм. Тэрээр нэг хүү, хоёр охинтой.

Түүний хүү С.Өнөболд “Embry riddle aeronautical university”-д суралцаж ирээд Иргэний нисэхийн ерөнхий газраас ажлын гараагаа эхэлж, МИАТ компанийн онгоц хөлөглөсөн нисгэгч болсон байдаг. Түүнийг 2020 оны эхээр аавынхаа асуудлаас болж МИАТ компанийн ажлаасаа гарч, гадаад орныг зорьсон талаар тухайн үед хэвлэлүүд бичиж байв.

Харин С.Өнөболд эх орондоо амьдарч, МИАТ-д нисгэгч хийдэг хэвээрээ гэдгээ клабхауст зочлох үедээ хэлсэн юм.
Түүний аав Ч.Сайханбилэгийг Дубай хотод байгуулагдсан “Оюутолгой төслийн хоёр дахь шатны төлөвлөгөө”-г батлалцсан гэх хэрэгт буруутгагдаж цагдаагийн байгууллаас эрэн сурвалжилсаар байгаа.
Уг хэрэгт холбогдуулан Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, н.Бадрал нарын хүмүүс шүүхээс хорих ял сонсоод буй.
Тэнд үүрэг, даалгавар өгсөн Ч.Сайханбилэгийг ирүүлэхгүйгээр дээрх залуусыг хэлэлмэгдүүллээ хэмээн иргэд шүүмжилж байна.
Энэ тухай Ч.Сайханбилэг ч өөрийн facebook хуудастаа хийсэн мэдэгдэлдээ дурьдсан тэрээр “УИХ-ын шийдвэр, Засгийн газрын шийдвэрээр ажилласан энэ хүмүүс яагаад буруутай болж байгааг Баттулгаас л асуу” гэсэн юм.

