Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Л.Долгормаа: Экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнд 35 байцаагч хяналт, шалгалт хийдэг
Папарацци

Л.Долгормаа: Экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнд 35 байцаагч хяналт, шалгалт хийдэг

coolНийтэлсэн: cool04/22/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Коронавирусийн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, алба хаагчид Засгийн газар, Онцгой комиссоос гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Л.Долгормаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-НМХГ-аас ачаа тээвэрт хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Алтанбулаг боомтоос “Ти Ай Ложистик”, “Интердесижн” дэх гаалийн хяналтын талбайд ирсэн ачаа тээврийн автомашинуудыг тэр даруйд нь халдваргүйжүүлж, жолооч болон ачаа бараа, албан хаагчдад халдвар, хамгааллын дэглэм хэрхэн мөрдөх заавар, зөвлөмж өгч, байнгын хяналт тавин, шалгалт хийж байна. НМХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн 35 улсын байцаагч ОХУ, Европын холбооны орнуудаас ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд халдвар, хамгааллын дэглэмийг сахиулж, хяналт, шалгалт хийдэг. 2020 оны гуравдугаар сараас эхлэн гаалийн хяналтын нийт гурван талбайд том оврын авто тээврийн машиныг хүлээн авсан. Одоогоор гаалийн хяналтын хоёр талбай ажиллаж байна. Нийт 5000 гаруй тээврийн хэрэгслийг хүлээн авсан. Импортын бараа бүтээгдэхүүнээс гадна Монгол Улсаас гарч байгаа экспортын бараа бүтээгдэхүүнд чиглэл бүрээр хяналт тавьдаг. Эрүүл ахуй, хүнсний чанар, мал эмнэлэг, ургамал, хорио цээр, химийн бодис, эм, эмнэлгийн хэрэгсэл гэсэн чиглэлүүдээр хяналтыг өдөр тутам хийн ажиллаж байна. Өнөөдөр “Ти Ай Ложистик”, “Интердесижн” гаалийн хяналтын талбайд том оврын 11 тээврийн хэрэгсэл бараа, бүтээгдэхүүний сэлгэн ачилт хийхэд бэлэн болсон. 2021 оны хоёрдугаар сараас эхлэн Алтанбулаг хилийн боомт дээрээс толгойн сэлгэн ачилтыг хийж ажилласан. Тээврийн хэрэгслийн чиргүүлд Монголын талд давхар халдвар, хамгааллыг хийж байна. Өвлийн болон зуны нөхцөлд халдвар, хамгааллыг чанартай хийхийн тулд “Ти Ай Ложистик”, “Интердесижн” дэх гаалийн хяналтын талбайд ариутгалын аппарат байршуулсан. Энд кварцийн гэрэл, ариутгалын бодисоор халдвар, хамгааллыг хийж байгаа юм.

-Бараа, бүтээгдэхүүнд хяналтыг хэрхэн хийдэг вэ?

-Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйл ажиллагааг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэж, улсын хилээр нэвтэрч байгаа бараа, бүтээгдэхүүнийг хяналт, шалгалтад бүрэн хамруулж, импортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортлогч талын гэрчилгээнд заасан мэдээлэлтэй тулгаж, хянан ажиллаж байна. Хүнс болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснээр хяналт, шалгалт хийж, дараагийн дамжлагад шилжин, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээнд бүтээгдэхүүний дээжийг хамруулдаг.

-Ариутгал, халдваргүйтгэлийг хэдэн байгууллага хийдэг вэ?

-Онцгой нөхцөл байдал үүссэн энэ цаг үед Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд 397 хонож байна. Том оврын 5016 автомашинд ариутгал, халдваргүйтгэл хийн, 5218 жолоочид тандалт, судалгаа явуулж, 294 жолоочийг тусгаарлалтын байранд шилжүүлсэн. Хилээр нэвтэрч байгаа импортын бараа бүтээгдэхүүн, том оврын автомашинд “Түвшинбилэгт”, “Төгөлдөр”, “Хунт хайрхан” ХХК-иар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж, жолоочийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарч, шар болон улаан зурваст ажиллаж байгаа улсын байцаагч, ажилтныг чанарын шаардлага хангасан хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгалын бодисоор хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байна.

Бид иргэддээ эрүүл, аюулгүй, халдвар хамгааллын дэглэм баримталсан бүтээгдэхүүн хүргэхээр ажиллаж байгаа. Иргэд та бүхэн ч мөн халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, цар тахлыг хамтдаа даван гарцгаая.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.