Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Д.Сумъяабазар: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байна
Мэдээ

Д.Сумъяабазар: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар боллоо. Хурлыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар бол хүүхэд, залуусын хот. Энэ утгаараа өнөөдрийн хүүхэд, залуусыг хамгаална гэдэг бол  ирээдүйн Монгол Улсыг хамгаалж буй үйл хэрэг.

 

Нийслэлийн хэмжээнд 0-18 насны 526.2 мянган хүүхэд, 443.6 мянган залуучууд, 4.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 16.8 мянган өрх толгойлсон эмэгтэй амьдарч байна. Мөн судалгаанаас харахад нийслэлийн хэмжээнд 25.5 мянган иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны 729 иргэн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүний 90.7 хувь нь эмэгтэйчүүд, 7.1 хувь нь хүүхдүүд байгаа нь та биднийг илүү анхаарал болгоомжтой, илүү хянамгай ажиллахыг шаардаж байна” хэмээн ярилаа.

Мөн 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв, Гэр бүлийн боловсролын онол арга зүйн төв, Залуучуудын хөгжлийн жишиг төвийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байгааг онцолсон. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах нь харьяа байгууллагын  үүрэг мөн боловч хүн бүрийг хүүхэд хамгааллын үйл хэрэгт анхаарал хандуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг хэлж байлаа.

Цаг үеийн нөхцөл байдал, хүүхэд хамгаалах явцад тохиолдож буй бэрхшээлүүд нь хүүхдэд илүү их анхаарал, халамж шаардлагатай болохыг сануулсаар байна. Иймд хүүхэд хамгааллын үйл хэрэгт хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах уриалгыг гаргалаа.

  1. ЭЦЭГ ЭХЧҮҮД, ОЛОН НИЙТ ИРГЭДЭД:
  • Амьдарч буй орчиндоо хүүхдэд аюул учруулж болохуйц эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхэд хяналт тавих, холбогдох байгууллагуудад нь мэдээлэх, шаардлага тавихыг;
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, ахуйн осол гэмтэлд өртөх, амь нас нь эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг;
  • Хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй тохиолдолд зохих хууль, дүрмийн дагуу мэдээлэх үүргээ биелүүлж байхыг;
  1. АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД:
  • Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, хүүхдийн эрхэд хүндэтгэлтэй хандаж, тэдэнд ээлтэй, аюулгүй орчин бүтээн байгуулахад анхааран ажиллахыг;
  • Бага насны хүүхэдтэй ажиллагсдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийж ажиллахыг;
  • Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, насанд хүрээгүй иргэдэд хуулиар хориотой бараа бүтээгдэхүүн худалдахгүй байхыг;
  1. ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД:
  • Хүүхдэд ээлтэй цахим орчин бий болгохын төлөө онцгойлон анхаарч, хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийг дэмжсэн агуулга бүхий контент, нэвтрүүлэг бэлтгэн түгээхийг;
  • Хүүхдийн хувийн нууц, аюулгүй байдалтай холбоотой мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээхдээ тэдний хувийн эрх, эрх чөлөө, орон зайд хүндэтгэлтэй хандаж, худал ташаа, хүүхдийн эрх зөрчсөн мэдээлэл гаргахгүй байхыг тус тус УРИАЛЖ байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.