Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»89 кг-аас одоогийн галбираа урласан дуучин Б.Маралжингоогын үнэтэй зөвлөгөө
Папарацци

89 кг-аас одоогийн галбираа урласан дуучин Б.Маралжингоогын үнэтэй зөвлөгөө

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/13/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Рок хөгжим, нүдний шил, чадалтай хоолой, шударга зангаараа олноо танигдсан дуучин Б.Маралжингоог танихгүй хүн ховор. Урлагийн тогоонд 20 гаруй жил “чанагдсан” тэрээр өөрийнхөө гоо сайхан, гоолиг биеийнхээ нууцыг нэгэн хэвлэлд хүүрнэжээ.

Ингэхдээ өсвөр насандаа их жин хаяснаас болж бөөрний уургийн дутагдалтай болсон тухайгаа дэлгэсэн байна.
Тэрээр “Би 14 настайгаасаа жингээ хасаж эхэлсэн. Миний бөөрний уургийн дутагдалд орсон нь үүнтэй холбоотой. Тэр үед Монголд өнөөдрийх шиг гоо сайхны эмнэлэг олон байсангүй. Би 2-3 жил фитнесст явж, дэглэм барьсан. Заримдаа хоолоо хэт хасаж, буруу аргаар жингээ хасаж байсан.

Мэс заслын тухайд гэвэл би өмнө нь нэг нүдэндээ давхраатай, нөгөөдөө давхраагүй байсан. Тэгээд нэг нүдэндээ давхраа хийлгэж байснаас өөр мэс засал хийлгэж байгаагүй. Би аавынхаа талын монхордуу хамар, буржгар үс, ээжийнхээ нүдийг дуурайсан. Хайртай хүмүүсээ дуурайсан зүйлээ янзлуулчхаар би тэднээсээ өөр царайтай болчихно шүү дээ. Хүмүүс хаана нүүрээ янзлуусан юм бэ, хацрынхаа махыг хаана авахуулсан юм бэ гэж надаас их асуудаг. Энэ талаар сонирхож эмчээс асууж үзсэн. Гэтэл энэ хацрын мах, шанааг янзлахад миний дуу хоолойнд өөрчлөлт орох сөрөг нөлөөтэй юм билээ.

 

Амны хайрцгаас шалтгаалж тембр өөрчлөгдөж байдаг учраас түүнд мөн нөлөөлөх аюултай гэсэн. Би жижиг хацартай болохын тулд өөрийнхөө үнэтэй зүйлийг золиослохыг хүсээгүй бас хүсэхгүй.
Тэр үед би 89 кг жинтэй, аймар, бүр асар бүдүүн хүүхэд байсан. Өвчин зовлонгүй хэрнээ махлаг хүүхэд байдаг даа. Яг тийм төрөлхийн мяраатай байлаа. “Чамайгаа алдмааргүй байна” дууг дуулж, хүмүүс намайг мэддэг болж эхэлсэн. Автобусанд суухаар хүмүүс “Яана аа, ийм муухай хүүхэн байсан юм уу” гэж ярина. Бүр ээжийн маань насны хүмүүс хүртэл ярьдаг байсан. Миний нэг сайн зан гэвэл ямар нэг зүйлд зорилго тавьбал мэрийж байгаад хүрэхийг хичээдэг. Тэгээд л турахыг хүссэн” гэжээ.


Мөн тэрээр махлаг охид бүсгүйчүүддээ хандаж шоколад амттан, газтай ундаа өөх тостой, их гурилтай хоол идэхгүй байхыг зөвлөсөн байна.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.