Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

    06/06/2026

    Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

    06/06/2026

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Д.Сумъяабазар: Дулааны шугам, сүлжээн дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ
Мэдээ

Д.Сумъяабазар: Дулааны шугам, сүлжээн дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ

Эрхэм админBy Эрхэм админ05/24/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олонтой уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд тус компанийн дарга Г.Баярсайхан өвлийн бэлтгэлээ базааж, зуны засварын ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаагаа онцолсон юм. Тэрбээр “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь  Дулааны цахилгаан II, III, IV станцууд, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн дулааны шугам болон даралт өргөх насосын станцаар дамжуулан Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2838 аж ахуйн нэгжийн хэрэглэгчийг хангаж байна. Мөн улсын болон хувийн орон сууцны конторуудын 12500 орчим барилга, объектын халаалт, халуун ус, салхивчийн дулааны эрчим хүчний хэрэглээг жилийн турш тасралтгүй, найдвартай, хэвийн ханган ажиллаж байна” гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дулаан хангамж бол Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудал. Энэ асуудалд анхаарал хандуулж Засгийн газар, холбогдох яаманд санал, хүсэлтээ хүргүүлж байгаа. Тиймээс та бүхэнтэй уулзаж, санал бодлоо солилцох гэж ирлээ. Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх түүхэн шийдвэр гаргаж, жил бүр 420 тэрбум төгрөгийг өгөхөөр болсон. Мөн Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа. Тиймээс бидэнд хийх ажил их бий. Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлын дулаан хангамжийн эх үүсвэрийг шийдэхэд танай хамт олны үүрэг, оролцоо чухал. Бидэнд мэргэжлийн инженерүүд шаардлагатай байгаа. Том бүтээн байгуулалт хийхэд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулна. Метроны төслийн хажуугаар хонгилын системийг хийх судалгаа хийнэ” гэлээ. Мөн Хотын дарга хууль, эрх зүй, засаглал, эдийн засгийн шинэчлэл хийх тухайгаа товч танилцуулсан юм.

Хотын хөгжлийг тэлэх ажлын хүрээнд дулааны шугамын өргөтгөл, газар чөлөөлөлт хамгийн их тулгамдаж байгаа асуудал. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд 358 тэрбум орчим төгрөг, газар чөлөөлөлтөд 600 тэрбум гаруй төгрөг шаардлагатай аж. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байгаа юм.  Эрх зүйн чадамжтай болсноор тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэдгийг Хотын дарга энэ үеэр онцоллоо. Тэрбээр “Дулаан хангамж нь айл гэрээр бол гал голомт гэж боддог. Тийм учраас Засаг даргын хувьд бүх талаас нь дэмжиж ажиллана” гэлээ.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудын төлөөлөл “Шугам, сүлжээний засварын ажил хийхэд газрын асуудал их гардаг.  Иргэд өөрсдийн дураар дулааны шугам, сүлжээн дээр өргөтгөл барьдаг. Эсвэл  дулааны шугам дээр газар олгосон тохиолдол их байдаг” гэж ярьж байлаа. Мөн хуучин дулааны шугам, сүлжээ байнга хагарч, эвдэрдэг. Засвар хийх гэхээр зам хаах шаардлагатай болдог. Төрийн байгууллагуудын уялдаа муу байдаг зэрэг саналыг хэлж байсан юм.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дулааны шугамууд дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ. Дахиж ийм асуудал гаргахгүй. Дулааны шугам, сүлжээн дээр олгосон газруудыг хуулийн хүрээнд цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэлээ. Мөн үргэлжлүүлэн “Хуульд захирагддаггүй, дураараа дургисан байдал газар авсан. Үүнийг цэгцэлнэ. Нийтийн эзэмшил, дулаан хангамж, ус сувагтай холбоотой газруудыг бид хамгаална” гэв.

Уулзалтын төгсгөлд Хотын дарга дулааны шугам, сүлжээний зуны засварын ажлыг хугацаанд нь хийж, дуусгах үүрэг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

06/06/2026

Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

06/06/2026

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

06/06/2026

Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

06/06/2026

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.