Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

    06/06/2026

    Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

    06/06/2026

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Нисэх онгоцны шинэ буудал долдугаар сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ
Мэдээ

Нисэх онгоцны шинэ буудал долдугаар сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Эрхэм админBy Эрхэм админ06/10/2021Updated:06/11/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох хугацаа нь ковидоос хамааралтайгаар хэд хэдэн удаа хойшилсон.

Одоогийн байдлаар ажил 85.1 хувьтай яваа бөгөөд нээлтийг долдугаар сарын 4-нд хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Шуурхай удирдлагын төвийг 34 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ төв нь Буян-Ухаагийн үйл ажиллагааг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу шилжүүлэх аж. Нүүлгэн шилжүүлэх ажлыг зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Буянт-Ухаа дээр байгаа онгоцнуудыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд байрлуулах гэнэ. Эхний нислэгийг долдугаар сарын 4-ний 11:40 цагт Улаанбаатар-Токио чиглэлд хийхээр төлөвлөжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хугацаандаа нээлтээ хийхийг сануулж, “Үндэсний их баяр наадмаар Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ. Жуулчдыг ирэх боломжийг нь хангаж өгнө. Вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг хүлээж авна. Мөн долдугаар сарын 4-нд онгоцны буудлын нээлт хийнэ гэдгийг олон улсад зарлах хэрэгтэй. Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой санхүүгийн ямар асуудал байна, үүнийг Засгийн газарт оруулаарай” гэсэн юм.

Шинэ нисэх онгоцны буудал 2006 оноос хойш яригдаж эхэлсэн. Ийнхүү 15 жил дуншсан шинэ онгоцны буудал ашиглалтад орж, эдийн засгийн эргэлтэд орох нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөшигийн хөндийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Хотын даргатай хамт Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулаарай. Шаардлагатай тохиолдолд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээний эдийн засгийн чөлөөт төв бий болох шаардлагатай. Ажлын байр бий болгож, тээврийн томоохон төвүүд байршиж, төлөвлөлтийг нягт хийгээрэй. Барилга, хот байгуулалтын сайд Хотын даргатай ярьж, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөж, эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Нисэх онгоцны буудлын удирдлагууд бусад орны туршлага дээр үндэслэн Засгийн газарт саналаа боловсруулж өгөөрэй. Богдхан төмөр замын ажлыг долдугаар сарын 4-нөөс өмнө эхлүүлж, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэн, 2024 оноос өмнө дуусгах хэрэгтэй. Маршрутыг хувийн хэвшилд тулгуурлаж, хийгээрэй. Тээвэр, логистикийн төв, Улаанбаатар хотод байгаа худалдааны төвүүдийг гаргах эдийн засгийн суурь хөшүүргийг хувийн хэвшилтэй хамтарч хийх шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтыг хийгээрэй. Сангийн сайд, Хотын дарга онцгой анхаарч ажиллаарай. Эхэлж хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд газар олголтын давуу байдал олгох хэрэгтэй. Улаанбаатар хотод байгаа газрыг солих ажлыг Хотын дарга яаралтай төр, хувийн хэвшлийн түншлэл дээр зөвлөлдөх уулзалт хийж, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар оруулаарай. Улаанбаатар хотыг тойрсон Их тойруу хурдны замын зургийг Хөшигийн хөндийгөөр дайруулах хэрэгтэй. Улаанбаатар хот руу орохгүйгээр, Хөшигийн хөндий рүү баруун, зүүн талаас нь орж ирэх урсгалыг шийдэх шаардлагатай. Нэг жилийн дотор Хөшигийн хөндийд зөвхөн нисэх онгоцны буудал биш, Монгол Улсын эдийн засгийн чөлөөт бүс болж хөгжих зураг төсөл болон ТЭЗҮ-г гаргаж, хөрөнгө оруулалт татах ажлуудыг хийх хугацаатай үүрэг, даалгавар өгч байна” гэсэн юм.

Үүний дараа Богдхан төмөр зам, Их тойруу хурдны замын Хөшигийн хөндийд тавигдах хэсгийн бэлтгэл ажилтай танилцлаа. Гурван газар цэвэрлэх байгууламж байгуулж, усан сангууд барина гэдгийг албаныхан хэлж байв. Мөн газар чөлөөлөлт хийж, геологийн судалгаа хийх хэрэгтэй байгааг онцолж байлаа. Бохир, дулаан, дэд бүтцийг эхний ээлжид хийж, хэсэгчилсэн төлөвлөлт хийх хэрэгтэй байгаа аж. Ерөнхий сайд “Орон нутгийн иргэд бараа, хүнсээ татах гэж хот руу ордог биш, эндээс бараагаа татдаг болбол хотын түгжрэл тэр хэрээр буурна. Үүнтэй уялдуулж төлөвлөлтөө хийгээрэй” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

06/06/2026

Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

06/06/2026

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

06/06/2026

Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

06/06/2026

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.