Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»ЭМЯ-ны албан тушаалтнууд болох Б.Цогтбаатар, Б.Болорчимэг, Н.Чимэдлхам тэргүүтний хэргийг шүүх шийдэлгүй удааширч байна
нийтлэлчид

ЭМЯ-ны албан тушаалтнууд болох Б.Цогтбаатар, Б.Болорчимэг, Н.Чимэдлхам тэргүүтний хэргийг шүүх шийдэлгүй удааширч байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/10/2021Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭМЯ-ны албан тушаалтнууд болох Б.Цогтбаатар, Б.Болорчимэг, Н.Чимэдлхам тэргүүтний хэргийг шүүх шийдэлгүй удааширч байна

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад өдгөө НҮБ-ын Хүүхдийн санд албан тушаал хашиж буй Бямбаагийн Цогтбаатар, тус газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Баттөрийн Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Нямжавын Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан 2021 оны наймдугаар сарын 5-нд хэлэлцэхээр товлосон боловч бас л хойшлууллаа.

Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр хурлыг нь товлосон боловч дэлхий нийтийг хамарсан цар тахал болон шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар элдэв шалтаг хэлэн хойшлуулсаар өдий хүрч байгаа юм. Энэ удаад шүүгдэгч Б.Болорчимэг хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаангүйгээр ирээгүй тул хурлыг хойшлуулах үндэслэл болов. Мөн шүүгдэгч Ү.Отгонбаатарын өмгөөлөгч Н.Цэрэнням, шүүгдэгч Ж.Болортуяагийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нар бас ямар нэг шалтгаангүйгээр хуралд очоогүй тул шүүх нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангахын тулд хурлыг энэ сарын 26-ны 08.30 цаг хүртэл хойшлуулсан юм.

Сайд асан Д.Сарангэрэлийн туслахыг цагдан хорихоор боллоо

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Бямбаагийн Цогтбаатарын хувьд 2020 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үед Эрүүл мэндийн сайдад нэр дэвшин МАН-ын Удирдах зөвлөл нь ч дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байсан нэгэн билээ. Харамсалтай нь АТГ-аас түүнийг албан тушаалын гэмт хэрэгт шалгуулж, яллагдагчаар татаад байгаа тухай албан бичиг хүргүүлснээр Б.Цогтбаатар Эрүүл мэндийн сайдын сэнтийд заларч чадалгүй олон улсын байгууллагад ажиллах болсон юм.

Шүүх хуралдаа ямар нэг шалтгаангүйгээр ирээгүй Баттөрийн Болорчимэгийн хувьд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслах зэрэг ажил хийж байгаад түүний дэмжлэгээр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн гэх албан тушаалд томилогдсон гэдэг. Түүнийг шүүхийг үл хүндэтгэн хуралд ирээгүй тул өчигдөр шүүгч Б.Батсайхан захирамж гарган, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, цагдан хорихоор болсон юм. Харин түүний нэгэн адилаар шүүх хуралд ирээгүй өмгөөлөгч Н.Цэрэнням, О.Сайнгэрэл нарт арга хэмжээ авах захирамж шүүгч гаргажээ.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Нямжавын Чимэдлхамын хувьд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын Гавьяат хуульч С.Нямжавын охин бөгөөд өдгөө гавьяаныхаа амралтыг эдэлж буй нэгэн билээ. 2019 оны тавдугаар сард ЭМЯ-ны албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ынхан илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим холбогдогч нь гэм буруугаа хүлээн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал прокурор, шүүхэд гаргахад шүүгч хүлээн авалгүй 26 хүний үйлдлийг нэгтгэн шийдвэрлэхээр болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарын эсрэг нотлох баримт болж, тэдний гэм буруутайг батлах нэг үндэслэл бүрдэж, эрх зүйн байдлыг нь дордуулна гэж дүгнэн хялбаршуулан журмаар шийдвэрлэхээс татгалзсан байна. Үүнийг хуульчид “Үхсэн буурын толгойноос амьд ат айхын үлгэр” буюу тэтгэвэртээ гарсан шүүгч С.Нямжавын нөлөө анхан шатны шүүхэд байгаатай холбон харддаг. Түүнчлэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг 2019 оны тавдугаар сард яллагдагчаар тооцон цагдан хорих захирамж гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандахад шүүгч нь товлосон цагтаа ирэхгүй, хурлаа хойшлуулж, улмаар албадан саатуулах 48 цагийн хугацаа нь дуусмагц сулласныг ч Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн асан аавтай нь холбон харддаг юм билээ.

Шантаажилж хахууль авдаг нь нотлогдсон

Энэ 26 хүний холбогдсон хэргийн талаар энд товч дурдах нь зөв биз. ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтанаар ажиллаж байсан Б.Цогтбаатар, Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нараас гадна тус яамны ажилтан болох 5-6 хүнд НПГ-аас эрх мэдлээ урвуулж, хясан боогдуулж бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин хэд хэдэн компанийн удирдах албан тушаалтныг дээрх хүмүүст хахууль өгсөн үндэслэлээр буруутгасан. ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар тусгай зөвшөөрөл олгохдоо үл ялих шалтгаанаар бүрдүүлсэн бичиг баримтуудыг нь буцааж, нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар чирэгдүүлдэг, энэ хооронд аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авахын тулд танил тал хайж, тэднээрээ дамжуулан дээрх хүмүүст 100 000-15 сая хүртэлх төгрөгийн хахууль өгч байсан нь тогтоогдсон. Тухайлбал, нэг компанийн удирдлагад хандан “Манай байгууллагын нэрийг буруу бичсэн байна, үгийн ийм алдаа гаргасан, гаалийн бичиг дутуу” гэх мэтээр огт шаардлагагүй зүйлс нэхэн шантаажилж байсан. Тиймээс бид танилаараа дамжуулж хахууль өгсөн гэж хэргийн хэд хэдэн холбогдогч нар ярьдаг аж.

Дээрх хоёр хүн авсан хахуулийн мөнгөөрөө үнэт эдлэл, нүдний шил гээд эд зүйл авсан нь ч батлагдсан аж. Түүгээр ч зогсохгүй, Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар хамтарсан компани байгуулж, өөрсдөө олгодог тусгай зөвшөөрлөө түүндээ өгсөн, уг компаниа худалдахаар зарын цахим хуудсанд байршуулсан байсныг ч АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон юм.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр буруутган шүүхэд шилжүүлээд байгаа. Тэрбээр тендер шалгаруулах хорооны даргаар ажиллаж байхдаа энэ хэргийн холбогдогч, шинжээч Ү.Отгонбаатар руу утасдан нэг бус аж ахуйн нэгжийн бичиг баримтыг боловсруулж оруулж ирэх даалгавар өгч, улмаар тэр компани нь тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэх үйлдэлд холбогдсон билээ. Уг хэрэгт дээрх шинжээч эмчээс гадна өөр 3-4 ийм мэргэжилтэй хүнийг буруутгасан юм.

Юутай ч ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулж, иргэд, аж ахуйн нэгжийнхнийг үл ялих зүйлээр шантаажлан хахууль авч байсан хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянаж байна.

Г.Равжаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.